Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Төсөв хэлэлцэх үеэр ХХМТГ-ын дарга Б.Болор-Эрдэнэ гадаадад томилолтоор явсанд гишүүн, сайд нар бухимдлаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 22 секунд

Инновац, цахим бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийг хэлэлцэв. Энэ үеэр Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газартай холбоотой асуудал хөндөгдөв. Гэвч салбарынх нь төсвийг хэлэлцэж байх үеэр ХХМТГ-ын дарга Б.Болор-Эрдэнэ гадаадад томилолттой явсаныг гишүүд шүүмжилж, ихээхэн бухимдав. Ийм чухал асуудалд хойрго хандаж байгааг эгдүүцэж байгаагаа ч илэрхийлсэн юм.

Сангийн сайд Б.Жавхлан "Төсвийн задаргааны талаар Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас нэмж хариулаарай. Төсөв хэлэлцэж байхад Б.Болор-Эрдэнэ дарга өөрөө яагаад байдаггүй юм" гэсэн бол

Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал "Цахим хөгжлийн яамтай чиг үүргийг нь нэгтгээд уялдаа холбоотой ажиллах нь чухал. Агентлаг нь олон асуудлыг бие дааж хариуцаж байгаа. Эстони улсын туршлагаар энэ академийг байгуулах болсныг Ерөнхий сайд хэлж байсан.

Гэтэл та нарын байж байгаа царай ийм байна. Ерөнхий сайд ажил урагшлуулах гэж байхад та нарын ойлгож байгаа царай энэ" хэмээн бухимдсан билээ.

Хотын дарга асан Э.Бат-Үүл нарын шүүх хурлыг дахин хойшлууллаа
Хотын дарга асан Э.Бат-Үүл нарын шүүх хурлыг дахин хойшлууллаа
 
Засгийн газраас ямааны годрон өвчний нөхөн олговорт 2,8 тэрбум төгрөг олгохоор болжээ
Засгийн газраас ямааны годрон өвчний нөхөн олговорт 2,8 тэрбум төгрөг олгохоор болжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.