"Nodoublestandart" иргэдийн хөдөлгөөний тэргүүн Э.Одбаярыг аравдугаар сарын 6-наас хойш хорьж буй. Түүнийг "Батлан даалтанд байх хугацаандаа дахин хэрэгт холбогдсон" гэх үндэслэлээр нэг сар хорих шийдвэрийг гаргасан. Харин Э.Одбаяр үндэслэлгүйгээр хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсаныг эсэргүүцэж, нойтон өлсгөлөн зарлаад 20 хонож байгаа юм.
Энэ хугацаанд Э.Одбаярын бие муудаж, бөөрний дутагдалд орсон гэх оноштойгоор хорих ангийн эмчийн хяналтад байгааг түүний өмгөөлөгч Ч.Мөнхсайхан мэдэгдсэн.
Тэгвэл ШШГЕГ-ын дарга, хурандаа Д.Загджав түүнийг "10 орчим кг турсан боловч биеийн байдал нь сайн байгаа Өлсгөлөнгөө сайн дураар зогсоохгүй бол албадан эмчлэнэ" гэсэн юм.