Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Нямбаатар: Гүйцэтгэх ажиллагааны бичлэг цацагдаж байгааг хуулиар зохицуулах нь зүйтэй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 21 секунд

Хууль зүйн болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаан боллоо. Хамтарсан хуралдаанаар Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд болон Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд -ийн талаар хэлэлцлээ. Хуралдааны үеэр гишүүд асуулт аван, санал хэллээ. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хуулийн төсөлд санал хэллээ.

Тэрбээр "Гүйцэтгэх ажлын тухай хуульд зааснаар гүйцэтгэх ажлын явцад мэдээлэл цуглуулж, боловсруулахад олон нийтийн сүлжээгээр мэдээлэл цацагдаж байгаа асуудал дээр нарийвчилсан зохицуулалт байхгүй. Гүйцэтгэх ажлын тухай хуулийн хамгийн сүүлийн заалт болох “Гүйцэтгэх ажлын тухай хууль, тогтоомж зөрчсөн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн байдаг.

Харин эрүүгийн тухай хуульд Гүйцэтгэх ажлын тухай хууль зөрчих гэсэн заалт л байна. Тиймээс хувь хүний мэдээллийг хэрхэн хамгаалах зохицуулалтыг гуравдугаар зүйл дээр нэмж оруулахыг хууль санаачлагчийн хувьд дэмжиж байна" гэв.

Хүний амь нас аварсан Т.Эрдэмд БШУ-ны сайдын нэрэмжит шагнал гардуулна
Хүний амь нас аварсан Т.Эрдэмд БШУ-ны сайдын нэрэмжит шагнал гардуулна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.