Нийслэлийн 33 дугаар сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Т.Эрдэм галын аюулаас эрдэнэт хүний амь аварсан талаар бид мэдээлсэн. Тэгвэл эр зориг гаргаж, эрдэнэт хүний амь нас аварсан түүнд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан сайдын нэрэмжит шагналт гардуулахаар шийдвэрлэснээ цахим хуудсаараа дамжуулан мэдэгдлээ.
Энэ талаар сайд Л.Энх-Амгалан "Хүн болох багаасаа гэж бусдын төлөө эрсдэл гаргаж, чин сэтгэлээ зориулж чаддаг ирээдүйтэй байна гэдэг ямар сайхан хэрэг вэ. Дүүдээ сайдын нэрэмжит шагналаа гардуулахаар шийдлээ" гэжээ.