Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТАНИЛЦ: Рио Тинтогоос захидлаар Засгийн газарт “тулгасан” ДӨРВӨН ШААРДЛАГА

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 18 секунд

Өнгөрсөн долоо хоногт Рио Тинтогоос хэлэлцээрт өгөх саналаа захидлаар ирүүлсэн. Үүнийг нь МАН бүлгийн хурлаараа хаалттай хэлэлцсэн юм. Улмаар яг ямар шаардлага тавьсан нь тодорхойгүй байсан бол ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар уг нууц гэгдэх захидлаар тавьсан Рио Тинтогийн шаардлагын талаарх мэдээллийг ил болголоо.

Ингээд Рио Тинтогоос тавьсан дөрвөн тодорхой шаардлагыг танилцуулж байна.

  1. Ирээдүйд 22 тэрбум ам.долларын өр үүсэх санхүүгийн тооцоолол хийсэн байна. 2009 оноос хойш өнөөдрийг хүртэл хугацаанд буюу 12 жилийн хугацаанд 2.3 тэрбум ам.долларын өр үүссэн. Энэ нь цаашлаад 2051 он хүрэхэд 22 тэрбум ам.долларын өр болох аж. Тэгвэл Рио тинтогийн зүгээс өнөөдрийн ханшаар байгаа 2.3 тэрбум ам.долларын өрийн 70 хувийг буюу 1.6 тэрбум ам.долларын өрийг тэглэе гэсэн саналыг ирүүлжээ.
  2. Далд уурхайн бүтээн байгуулалтын ажил хойшилсон нь ковидын эдийн засгийн хүнд үед сайнгүй үр дагаварыг авчирсан. Өөрөөр хэлбэл, далд уурхайн бүтээн байгуулалт цаг тухайдаа ашиглалтад ороогүйн улмаас авах байсан татвар, орлого зэрэг олон зүйлээр Монгол Улсын Засгийн газар хохирч байна. Тиймээс 300 сая орчим ам.доллар өгье гэсэн саналыг ирүүлсэн.
  3. Далд уурхайн бүтээн байгуулалтын зардлыг 5.4 тэрбум ам.доллараар төлөвлөсөн. Энэ зардал хэтэрч, цаг хугацааны хувьд хойшилсон. 5.4 тэрбум ам.доллараас дээш хэтэрсэн зардлаас менежментийн төлбөр авахаа больё гэсэн. 2028 хүртэл баталгааны шимтгэл буюу 1.9 хувийн шимтгэлийг авахгүйгээр зогсоох санал ирүүлсэн.
  4. Зардлын хэтрэлтийг нэмж баталж байж хөрөнгө оруулагчдаас далд уурхайн бүтээн байгуулалтын зардлаа нөхөх боломжийг Монгол Улсын Засгийн газар олгож өгөх. Ингэснээр 2022 он гэхэд далд уурхайн бүтээн байгуулалтыг дуусгаж, олборлолтын ажлыг эхлүүлэх саналыг тавьжээ.
САЙН МЭДЭЭ: 12 настай Н.Содбилэг сонирхогчдын ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ
САЙН МЭДЭЭ: 12 настай Н.Содбилэг сонирхогчдын ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.