"Эрдэнэс Монгол" компанийн захирал Д.Хаянхярвааг 30 хоног цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргажээ. Тодруулбал, өнгөрсөн даваа гаригт орой түүний өрөөнд АТГ-аас нэгжлэг хийсэн байдаг. Улмаар гүйцэтгэх ажиллагаа явуулж буй зургаа цахим орчинд нийтэлсэн юм.
Тэгвэл Д.Хаянхярваагийн өмгөөлөгч П.Баасанжав "Д.Хаянхярваа нь 2019 онд УИХ-ын гишүүн байсан 2020 оны 10 сарын 12-ны өдөр "Эрдэнэс Монгол" ХХК-ийн ТУЗ-ийн шийдвэрээр Гүйцэтгэх захирлаар томилогдсон. Гэтэл 2019 оны худалдан авах ажиллагаа, түүнээс авлига авсан гэж баривчлан мөрдөн байцаалт явуулж байгаа нь хууль бус гэж үзэж байна" хэмээсэн байдаг. Өөрөөр хэлбэл, Д.Хаянхярваагийн шалгуулахаар гомдол гаргасан хэрэгт өөрийг нь шалгаж байна гэх мэдээллийг өгч байгаа билээ.