Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Дамдинням: Эдийн засгийн хөгжлийн яам бодлогоо гаргаад Сангийн яам санхүүжүүлдэг байх хэрэгтэй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 13 секунд

Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуун, хариулт авч байна. УИХ-ын гишүүн Г.Дамдинням шинэ яамдыг оруулж ирж байгаатай холбогдуулан үг хэллээ.

Тэрбээр "Мэргэжлийн боловсролын салбарыг сүүлийн 10 жил завхарсан байдлаас нь салгаж, боловсролын салбарт буцааж оруулж байгаа нь зөв. ХНХЯ-наас салгахаар хөдөлмөрийн зах зээлээсээ салдаг асуудал бий. Одоогийн байгаа тогтолцоогоороо болохгүй байгаа. Эдийн засгийн хөгжлийн яам хөгжлийн бодлогоо гаргаад Сангийн яам хэрхэн санхүүжүүлэлтийг нь шийдээд явдаг бүтэц рүү орохгүй бол төсвийн хуулийн байдал нэг хоёр жилийн гал унтраасан байдалтай явж байгаа" гэв.

БИЧЛЭГ: Нөхөн сонгуульд ялалт байгуулсан Ц.Идэрбат аварга Б.Бат-Эрдэнэд мэхийн хүндэтгэл үзүүллээ
БИЧЛЭГ: Нөхөн сонгуульд ялалт байгуулсан Ц.Идэрбат аварга Б.Бат-Эрдэнэд мэхийн хүндэтгэл үзүүллээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд