Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Наймдугаар ангийн сурагч амаржиж, хүүхдээ сургуулийнхаа цонхоор хаяжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 0 секунд

Энэ сарын 19-нд буюу өчигдөр 16.30 цагт Хэнтий аймгийн цагдаагийн байгууллагад дөнгөж төрсөн нярай хүүхэд хаягдсан байна гэх мэдээлэл иржээ. Мэдээллийн дагуу цагдаагийн албан хаагчид шалгахад Хэнтий аймгийн нэгэн сургуулийн сурагч 15 настай охин сургуулийнхаа нойлын өрөөнд амаржиж хүүхдээ цонхоор гаргаж хаясан байсан аж.

Хаягдсан нярайн биеийн байдал хүнд сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байгаа юм байна. Харин хүүхдийн эх болох 15 настай охиныг олж тогтоон мөн эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байгаа аж.

Хэргийг тус аймгийн цагдаагийн байгууллага шалгаж байна.

Эцэг эхчүүд хүүхдүүддээ тавих анхаарал халамжаа сайжруулахыг зөвлөж байна. Хүүхдээ төрөн төртөл анхаараагүй явсан нь ар гэрийн анхаарал халамж муу байгааг харуулж байна.

Google кампани “Apple”-ийн iphone-той өрсөлдөхүйц загварын утсаа танилцууллаа
Google кампани “Apple”-ийн iphone-той өрсөлдөхүйц загварын утсаа танилцууллаа
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.