Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Маргааш “Цус бэлэглэх өдөр“ тохионо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 44 секунд

120 ба түүнээс дээш удаа цусаа хандивласан доноруудыг “Шударга журам”  медалиар шагнахаар болжээ

Сайн дурын, авлагагүй, цусны донорын эгнээг өргөжүүлэх, цусны донорын үйлсийг сурталчлах, тэднийг алдаршуулж урамшуулах зорилго бүхий “Цусаа бэлэглэх өдөр”-ийн 79 дэх удаагийн арга хэмжээ 10 дугаар сарын 04-ний Даваа гарагийн 11 цагт болно. “Цусаа бэлэглэж, цохилох зүрх бүхнийг аваръя” уриатай энэхүү арга хэмжээг Худалдаа хөгжлийн банк 6 дахь жилдээ хамтран зохион байгуулж буй.

Нэг хүн нэг удаа цусаа хандивлахад гурван хүний алтан амийг аврах боломжтой бөгөөд эрэгтэй хүн гурван сардаа нэг удаа, эмэгтэй хүн дөрвөн сард нэг удаа цусаа хандивлах боломжтой. Цусаа хандивлах нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг гэдэг ташаа ойлголт иргэдийн дунд байдаг. Тэгвэл тогтмол цусаа өгдөг донор хүний бие эрүүл чийрэг, зүрхний шигдээсээр өвчлөх магадлал 30 хувь бага байдаг байна.

Хэрэв та цусаа хандивлахаар шийдсэн бол дараах зүйлийг анхаараарай. Үүнд,
• Урьд өдөр нь сайн унтаж амрах
• Хувийн ариун цэвэр сайн сахих
• Өөх тостой хоол, сvv сvvн бүтээгдэхүүн, айраг, архи, пиво, тамхи, эм бэлдмэл хэрэглэхгүй байх хэрэгтэй.
• Цус өгөхөөс өмнө ердийнхөөс илүү их шингэн ууна.
• Цус өгөх өдрийн өглөөний цайндаа хөнгөн хоол хүнс /чихэртэй цай, мантуу, талх, өндөг, цагаан будаа/ хэрэглэх хэрэгтэй.

Нийслэлийн хүн амын 16 хувь нь вакцины III тундаа хамрагджээ
Нийслэлийн хүн амын 16 хувь нь вакцины III тундаа хамрагджээ
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.