"Цензургүй яриа" нэвтрүүлэг саяхан зодог тайлж буйгаа мэдээлж байсан бол өчигдөр Т.Чимгээгийн оролцсон нэвтрүүлгээр эргэн ирж байна. Тодруулбал, С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдан 3 шатны шүүхээс 20 жилийн ял сонссон ч эрүүдэн шүүгдсэн гэсэн үндэслэлээр суллагдсан Т.Чимгээ оролцсон юм.
Харин тэрбээр өчигдрийн ярилцлагын үеэр тус хэрэгт буруутгагдан ял сонсож байсан "Ц.Амгаланбаатар Э.Бат-Үүлийг захиалагч, мөнгө өгсөн хүн гэж мэдүүлсэн” хэмээн мэдээлсэн. Тэгвэл уг асуудалд Улсын баатар, АН-ын гишүүн Э.Бат-Үүл "Тэнгэрийн оронд ахуй" Зориг маань, өөрийг нь хөнөөгөөд, анд нөхрийг нь холбогдуулан бузар гүтгэлгээр "цовдолсоор" буйг хараад ямар их шаналж байгаа бол?
Гэхдээ найз нь тэснэ ээ! Хүмүүсийн эрх чөлөөний төлөө зүтгэгчид цовдлуулах үйлтэй гэдгийг чи бид хоёр анхнаасаа мэдэж тэмцсээн!" хэмээжээ.