Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нью -Йорк хотод вакцинд хамрагдаагүй эмч, ажилчдыг ажлаас нь халахаар болжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 24 секунд

АНУ-ын Нью-Йорк мужийн "Erie County" эрүүл мэндийн төвөөс коронавирусийн эсрэг вакцин хийлгээгүй 400 орчим сувилагчдыг халах магадлалтай байна.

Нью-Йорк хотын хамгийн том хувийн эмнэлэг болох "NewYork-Presbyterian"-ийн ажилтнуудын дийлэнх нь вакцин хийлгэсэн боловч энэ долоо хоногийн байдлаар 200 гаруй сувилагчид вакцин хийлгээгүй тул ажлаас халагдах нөхцөл байдалд оржээ.

Нью-Йоркийн 450,000 эмнэлгийн ажилчдын 84 орчим хувь, асрамжийн газрын 145,400 ажилчдын 83 хувь нь вакцины хоёр тунд хамрагдсан байна. Хэдэн арван мянган хүнийг ажлаас хална гэж сүрдүүлсэн ч вакцинд хамрагдаагүй байна.

Амбан захирагч Кэти Хочул "Засаг захиргаанаас ажлаасаа халагдсан хүмүүсийн оронд Филиппин эсвэл Ирландаас түр ажилчин элсүүлэх асуудлыг судалж байна" гэжээ.

Нью-Йорк хотод вакцин хийлгэхээс татгалзсанаар ажилгүй болох магадлалтай иргэд зөвхөн эрүүл мэндийн ажилчид биш юм. Улсын сургуульд ажилладаг 150,000 гаруй иргэн вакцинд хамрагдах шаардлагатай талаар мэдэгджээ.

Сануулахад, АНУ-ын муж бүр вакцины тухай хуультай ба зарим мужуудад заавал вакцинд хамрагдахыг шаардаж байгаа бол зарим мужуудад шаардахгүй байгаа юм.

Согтуугаар жолоо барьж, осолдсоноос зорчиж явсан хоёр иргэн амиа алджээ
Согтуугаар жолоо барьж, осолдсоноос зорчиж явсан хоёр иргэн амиа алджээ
 
ЦЕГ: Б.Ариунзаяаг мэдүүлэг авах дуудан ирүүлэх хуудас гардуулах зорилгоор СБД-ийн цагдаагийн хэлтэст авчирсан
ЦЕГ: Б.Ариунзаяаг мэдүүлэг авах дуудан ирүүлэх хуудас гардуулах зорилгоор СБД-ийн цагдаагийн хэлтэст авчирсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.