Ардчилсан намаас өнөөдөр мэдээлэл хийлээ. Мэдээллээр эв нэгдлийн их хурал зарлаж буйгаа мэдэгдсэн юм.
Энэ үеэр АН-ын гишүүн Э.Бат-Үүл "Ардчилсан нам бол Монгол Улсын түүхэнд алтан үсгээр бичигдэх ёстой нам юм. Ардчилсан нам Монгол Улсыг зөвлөлтийн колончлолоос салгаж, Монголын ард иргэдийг эрх, эрх чөлөөтэй болгосон гавьяатай нам. АН үүгээрээ Монгол Улсын Баатар ч багадахаар гавьяатай том нам.
Ерөнхийлөгч надад Баатарын цол зүүлгэхдээ "Энэ бол чамд өгч байгаа юм биш. Ардчилсан хувьсгалыг хийсэн Монголын ард түмэнд, монголын ардчиллыг дэмжигч 1000, 1000 гишүүдэд өгч байгаа юм шүү. Гэхдээ өнөөдрийн хууль эрхзүйн хүрээнд чамд төлөөлүүлэн олгож байна" гэж хэлсэн байдаг.
АН-ын түүхэнд өнөөдөр түүхэн чухал үйл явдал болж байна. АН-ын хоёр удирдагч маань эв нэгдэхээр болж байна. Тиймээс би өнөөдөр Баатарын тэмдэгээ АН-даа буюу эзэнд нь өгч байна. Ингээд АН-ынхаа туганд зүүж өгье" гэлээ.