Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Мах худалдан авбал шатахууны талон өгнө хэмээн хэрэглэгчдэд болзол тулгасан “Синчи фүүдс“ ХХК-д 20 сая төгрөгийн торгууль ногдуулжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 30 секунд

Шатахууны борлуулалт хязгаарлалттай байгаа энэ үед хэрэглэгчдэд болзол тулгаж худалдаалалт хийсэн "Синчи фүүдс" ХХК-д 20 сая төгрөгийн торгууль ногдуулжээ. Тодруулбал, ШӨХТГ-т "Синчи фүүдс" ХХК нь өөрийн нэрийн "Махлаг" махны төрөлжсөн мухлагт худалдаалж буй бүтээгдэхүүнээс худалдан авалт хийсэн тохиолдолд "Синчи ойл" шатахуун түгээх станцаас 40,000 төгрөгийн шатахууны талон олгож байгаа тухай хэрэглэгчдээс гомдол ирүүлсэн байна. Уг гомдолд 2021 оны 9 дүгээр сарын 23, 24-ны өдөр хяналт, шалгалт хийхэд дээрх үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсгийг зөрчсөн нь тогтоогдсон тул 20 сая төгрөгийн торгууль оногдуулсан аж.

Сануулахад, Зөрчлийн тухай хуулийг 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт - Хууль ёсны ашиг сонирхолд харшлах, эсхүл хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заажээ.

Улаанбаатарт 17 хэм дулаан байна
Улаанбаатарт 17 хэм дулаан байна
 
хос
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.