Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улаанбаатарт 17 хэм дулаан байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 46 секунд

2021 оны 09 сарын 24-ний 20 цагаас 09 сарын 25-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон зүүн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно.

Салхи: Нутгийн баруун хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, шөнөдөө баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө зарим газраар секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай 7-12 градус, Говь-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус хүйтэн, говийн бүс нутгаар 11-16 градус, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 6-11 градус дулаан, бусад нутгаар 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр сэрүүсэж 2-7 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар 23-28 градус, бусад нутгаар 12-17 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бороо орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгино орчмоор 2-4 градус, бусад хэсгээр 9-11 градус, өдөртөө 16-18 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 4-6 градус, өдөртөө 16-18 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бороо орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө 13-15 градус дулаан байна.

Чингэлтэйн ИТХ-ынхан Л.Энх-Амгалан сайдын боловсролын салбарын бодлогыг “нураах“ бололтой
Чингэлтэйн ИТХ-ынхан Л.Энх-Амгалан сайдын боловсролын салбарын бодлогыг “нураах“ бололтой
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.