АН-ынхан өнөөдөр мэдээлэл хийж, ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулахыг шаардсан. Тодруулбал, "Ард түмний амьдрал доройтож, халдварын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Гэтэл Засгийн газар дорвитой арга хэмжээ авахгүй ковидын хууль нэрийн дор төсвийн мөнгийг үрэн таран хийж байгааг эсэргүүцэж байна" хэмээсэн юм.
Тиймээс АН-ынхан "Одоо боллоо" уриатайгаар аравдугаар сарын 1-ний өдөр Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулахаар болсон байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Амьдрал хэцүү байгаагаа эрх баригчдад ойлгуулах шаардлагатай байна. Эрх баригч нар өнөөдөр амьдрал сайхан байна. Засгийн газар сайн ажиллаж байна гэдэг PR хийж байна. Тиймээс ард иргэд идэвхтэй оролцох хэрэгтэй байна" гэлээ.