Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Танилц: Э.Оюунболдын “Аварга“ цолыг хурааснаар хэн, ямар, цол авах вэ?

Ангилал
Нийгэм Спорт
Огноо
Унших
1 минут 38 секунд

2019 оны Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны түрүү бөх Э.Оюунболд нь сэргээшийн төрлийн хориотой бодис хэрэглэсэн нь БНСУ-ын Шинжлэх ухаан технологийн институтын допингийн хяналтын лабораторийн шинжилгээний дүгнэлтээр тогтоогдож, түүний барилдаж давсан даваа бүрийг хүчингүйд тооцох, барилдах эрхийг нь хоёр жилийн хугацаагаар хасахаар шийдвэрлэж, түүнд өвдөг шороодсон бөхчүүдийн давааг ахиулж, цол, чимэг олгуулах, түүнд олгосон Монгол Улсын аварга цолыг хураах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр болсон байдаг.

Энэхүү асуудал өнөөдрийг шийдэгдээгүй явсаар Ерөнхийлөгчийн зарлиг гарч, Э.Оюунболдын аварга цолыг хураан авахаар болсон байна.

Ингэснээр Үндэсний баяр наадмын тухай хуульд заасны дагуу Э.Оюунболдод есийн даваанд өвдөг шороодсон Увс аймгийн Ховд сумын харьяат, Химон Констракшн ХХК, увс нуур бөхийн дэвжээний бөх Монгол Улсын Аварга Н.Батсуурь Монгол Улсын даян аварга цолыг хүртэж байна.

Мөн Э.Оюунболдод наймын даваанд унасан Улсын арслан Ц.Содномдорж “Үлэмж бадрах” чимэг, долоогийн даваанд унасан Д.Анар “Улсын заан”, зургаагийн даваанд унасан Б.Цэдэнсодном “Улсын харцага”, тавын даваанд унасан Н.Мустафа “Улсын начин” цолыг авч чимэг нэмж байгаа юм.

Ийнхүү өнөөдрийг хүртэл хэрүүл маргаан тасрахгүй байсан асуудал шийдэгдэж байна.

Д.Анар “Улсын заан“ цол хүртэнэ
Д.Анар “Улсын заан“ цол хүртэнэ
 
Б.Жаргалсайхан: Биднийг гудамжинд гаргаж, хэн ч биш болгох гэж байхынхаа оронд наад төсвөө аятайхан хэлэлц
Б.Жаргалсайхан: Биднийг гудамжинд гаргаж, хэн ч биш болгох гэж байхынхаа оронд наад төсвөө аятайхан хэлэлц
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.