Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Загвар өмсөгч Jene: Толиныхоо урд нүцгэн зургаа дарах бол nude арт биш

Ангилал
Нийгэм Ярилцлага Сурвалжлага
Огноо
Унших
9 минут 22 секунд

Nude урлаг, нүцгэн загвар өмсөгч гэхээр л манай ард түмэн буруугаар ойлгож сөргөөр хүлээж авах нь элбэг. Тэгвэл "Нүүд арт, модель" гэж хэн бэ? гэдэг талаар загвар өмсөгч Jene-тэй уулзаж ярилцлаа.

-Сайн байна уу? Манай уншигчдад та өөрийгөө танилцуулахгүй юу?
Намайг Jene гэдэг. 21 настай. Одоо их сургуулийн нэгдүгээр дамжааны оюутан. Хувиараа модель хийдэг. Бага наснаасаа л нүүд модель гэдэг зүйлийг сонирхон тэр хүсэл мөрөөдөлдөө хүрэх гээд явж байна даа.

-Nude арт зураг даруулаад хэдий хугацааг үдэж байна вэ?
-Nude модель болоод жил гурван сарын хугацааг үдэж байна. Анх Jack bilguun гээд зурагчин дээр, зургаан сард зургаа даруулж байсан. Тэрнээс хойш хэд, хэдэн зурагчинтай хамтран, нэлээн олон зургийн ард гарсан байна.

-Анх яагаад энэ төрлөөр даруулах болсон шалтгаан нь юу вэ?
Шалтгаан гэхээсээ илүү би их том мөрөөдөлтэй гэж хэлж болно. Тэр мөрөөдлөө биелүүлэх гэж анх nude зураг даруулж байсан. Мөрөөдөл минь юу вэ гэхээр бага байхад Fashiоn tv-гээр Victoria's secret гардаг байсан. Яг тэр шоуны эгч нарыг хараад л том болоод ийм болно доо хэмээн бодсон. Тиймээс л дотуур хувцасны модель буюу nude модель хийж эхэлсэн дээ.

-Хамгийн анх энэ төрлийн зураг даруулж эхлэхэд гэр бүл найз нөхөд нь яаж хүлээж авсан бэ?
Ээждээ болон гэрийнхэндээ хамгийн түрүүнд хэлж байсан. Найзууддаа бол хэлээгүй. Гэрийнхэн маань дэмжсэн. Өөрийнхөө хийж байгаа юмыг өөрөө мэдэж байгаа бол зүгээр гэсэн дээ. Найзууд бол дэмжээгүй. Зураг авахуулсны дараа миний хүрээллийн 100 найз байсан гэж бодоход 10 нь л найзалж үлдсэн гэж хэлж болно.

-Монголчууд нүүд урлагийг хэрхэн хүлээж авч байна вэ. Хөгжлийн хувьд ямар байна вэ?
Модель гэдэг бол бүгд л адилхан. Тайзны ч бай, nude ч бай адилхан модель гэж хүлээж авдаг болж байж л хөгжиж байна, хөгжсөн гэж хэлэх байх. Бусдаар Монголчууд эрээ цээргүй, завхай, зайдан гэж ойлгож хүлээж авч байгаа нь өрөөсгөл ойлголт юм. Ер нь гоо сайхан талаас нь ойлгож мэдрэх хэрэгтэй. Нийгмийн хувьд дарамт их байдаг, шүүмжлэл ч байдаг. Нийгэм хүлээн зөвшөөрдөг, ойлгодог, урлаг талаас нь хардаг болчихвол л болох байх даа. .

-Зургаа ямар платформоор цацдаг вэ?
-Зургаа цацдаг платформын хувьд инстаграммыг ашигладаг. Нүүр номд бол хараалгах доромжлуулах гээд их аюултай. Инстаграмм хамаагүй дээр байдаг. Дээр нь нүүр номд жаахан хүүхдүүд нээлттэй ордог учир болохгүй. Харин Инстаграмм бол эрүүл орчин гэж хэлж болно. Бас нүүд модель гэхээр хүмүүс буруу утгаар нь буюу унтаж хэвтэх талаас нь хардаг. Яг хачир дээрээ миний хувьд л гэхэд хажуугаар нь ажил хийх, дотуур хувцасны рекламд тоглож байж л мөнгө олдог, Сургуульдаа сурах, багшлах гэх мэт цаг наргүй ажиллаж байж л орлогоо олдог.

-Үлгэр дуурайлал авдаг ямар модель байна вэ?
Монголоос байхгүй. Victoria s secret-ийн загвар өмсөгчид бол номер нэг шүтээн гэж хэлж болно. Монголчуудын хувьд урлаг талаас нь зургаа авахуулдаггүй. Sexuality зураг даруулдаг учраас Монгол загвар өмсөгчдөөс үлгэр дуурайлал авдаггүй.

-Хийж байгаа зүйлээсээ ямар мэдрэмж таашаал авдаг вэ?
Жишээн дээр ярья, заал аваад сагс тоглосны дараа хүний бие хөндүүр ороод тэр мэдрэмж нь маш таатай байдаг шүү дээ. Яг л түүн шиг таатай мэдрэмж авдаг. Тэр мэдрэмж нь хамгийн гоё. Зураг авалт хийж дуусаад, дараа нь өөрийгөө камер дээрээс харахад хэлэхийн аргагүй сайхан байдаг даа.

-Хамгийн хүнд зураг авалт нь ямар зураг авалт байсан бэ?

-Богд уулан дээр авахуулж байсан зураг хамгийн хүнд байсан. Үүрийн 05 цагт очоод 06 цагт зураг авалт эхлэхэд хүмүүсийг арай ч гарч ирж амжихгүй байх гэсэн чинь олон хүн байсан. Бүгд намайг хараад байх шиг санагдсан. Гол дотор хүртэл бүтэн нүцгэлж суугаад зургаа даруулж байлаа. Тэрнээс болоод ханиад хүрч сар гаран хэвтэрт орсон. Гэхдээ надад өөрийн дуртай зүйлээ хийгээд, өөрийнхөөрөө байгаа тэр мэдрэмж нь л үнэхээр гоё байсан даа.

-Зарим хүмүүс, зураг дардаг зурагчинтайгаа ямар нэгэн учир ургуулдаг хэмээн буруу өнцгөөс харах ч тохиолдол байдаг. Зурагчинтайгаа ямар харилцаатай байдаг вэ, уншигчдад сонин байх болов уу?

-Миний зургийг авдаг хүмүүс бүгд л надтай сайн найзын харилцаатай байдаг. Зураг авахаас сарын өмнө холбогдож миний сэтгэл санааг бэлддэг. Найз, найз л гэсэн харилцаатай. Мэдээж эмэгтэй хүний хувьд би өөрийн гэсэн үнэ цэнтэй дотоод ертөнцтэй шүү дээ. Зурагчид маань ч гэсэн хувийн амьдралтай, ажил амьдралаа ялгаж салгадаг хүмүүс байдаг.

-Анх зураг авахуулж байхдаа хэр сандарч байсан бэ?

-Анхны зургаа даруулахдаа хоёр цаг гаран сандраад сууж байсан. Жаахан бодъё гэж хэлж байлаа. Анхны зургаа авахуулчихаад хувцас өмсөх мэдрэмж бас гоё. Тэгэхэд л би хувцас гэдэг чинь их тухтай зүйл гэдгийг ойлгосон. Хувцасаа тайлаад камерны өмнө сандрах, чичрэх тэр мэдрэмжийг ахиад олон мэдрээгүй.

-Nude моделийн онцлог тал нь юу байдаг юм бол. Шаардагддаг гол зүйл нь юу вэ?

-Ер нь биеэ маш зөв авч явна. Арчилгаа ихтэй. Жишээ нь биеийн жингээс гадна арьс арчилгаа чухал байдаг. Зураг авалтын өмнөх өдөр юу ч идэхгүй байх ёстой. Ариун цэврээ сайн сахих гэх мэт олон зүйлсийг шаарддаг. Гэхдээ нэг зүйлийг өрөөсгөл ойлгож болохгүй. Нүүд моделийг ганцхан туранхай хүн хийдэг хэмээн ойлгож болохгүй. Нүүд модель гэдэг чинь тарган, туранхай, доголон, гаргүй, цоохор арьстай ч хүн байж болно. Гол нь урлаг талаас нь харуулна гэдэг чинь өөрөө гайхалтай зүйл шүү дээ.

-Мэдээж реклам киноны санал ирдэг байх хэрхэн хүлээж авдаг вэ?

Дотуур хувцасны модель үнэлэгдэх үнэлэмжгүй байдаг. Нийгэм яг бүрэн ойлгоогүй болохоор тэр шүү дээ. Харин киноны санал бол ирдэг. Тэр дундаа порно киноны санал их ирдэг. Эсвэл секс хэсэгтэй кино болон алдартай жүжигчид өөрийнхөө оронд орлон тоглогч болоод өгөөч гэх мэт санлууд их ирдэг.

-Цаашдын мөрөөдөл, зорилго юу байна вэ?

-Би яг Victoria's secret-тэй адилхан дотуур хувцасны брэндтэй болно гэж мөрөөддөг. Бас одоогийн ойрын зорилго гэвэл сургалт явуулдаг болмоор байна. Ер нь толиныхоо урд нүцгэн зургаа дарах бол нүүд урлаг, модель биш. Урлаг болгон бүтээх гэдэг өөр зүйл шүү дээ.

-Залуустаа хандаж ямар зүйлийг уриалмаар байна вэ?

-Бусдыг муу муухай үгээр гомдоохоосоо өмнө заавал бодож байгаарай. Жишээ нь надад заримдаа чатаар муу муухай үгсийг их хэлдэг тэр болгонд сэтгэл гутралд орсон ч үе байгаа. Залуучууд бид чинь өөр өөрийн гэсэн дотоод ертөнцтэй, мэдрэмжүүдтэй учраас өөрийнхөөрөө байгаа хэн нэгнийг битгий гутаан доромжлоорой сонирхсон зүйлээ хийж байгаа гэдгийг л ухаарах хэрэгтэй гэж хэлмээр байна.

Ярилцсанд баярлалаа.

ЭМД, нийгмийн даатгал төлдөг иргэд 18 мянган төгрөгөөр ходоодоо дурандуулах боломжтой
ЭМД, нийгмийн даатгал төлдөг иргэд 18 мянган төгрөгөөр ходоодоо дурандуулах боломжтой
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.