Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БИЧЛЭГ: ХӨСҮТ-өөс гаргасан шөнийн цагаар хөл хорих саналыг иргэд дэмжиж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 3 секунд

Коронавирусийн халдварын тохиолдол сүүлийн өдрүүдэд 3600-аас дээш тохиолдол өдөрт бүртгэгдэж байна.

Халдварын нөхцөл байдал хүндэрснээр эмнэлгүүд ачааллаа даахгүй болж буй талаар ЭМЯ-наас мэдээлж буй. Халдварын тархалтыг бууруулах зорилгоор Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс Улсын онцгой комиссд албан тоот явуулж 22.00 цагаас хойш хөл хорио тогтоох санал хүргүүлсэн талаар мэдээлсэн.

Тэгвэл 22.00 цагаас хойш хөл хорио тогтоох саналыг иргэд дэмжиж байгаа эсэх талаар тодруулахад дийлэнх иргэд дэмжиж байгаагаа илэрхийллээ.

Иргэдийн зүгээс "Халдварын эрсдэл нэмэгдэж байгаа энэ үед шөнийн хөл хорио тогтоосон нь зүйтэй. 22.00 цагаас хойш юу хийх вэ дээ. Дельта вирусийн тархалт нэмэгдэж байгаа энэ үед эрсдлээс хөл хорио тогтоож л хамгаалсан нь дээр" гэсэн хаиултыг өглөө.

ОХУ-д шатахууны үнэ буурчээ
ОХУ-д шатахууны үнэ буурчээ
 
О.Эрдэнэцогт: MVP шагналыг авна гэхээс илүү дараа жил яаж өөрийгөө илүү түвшинд аваачих вэ гэдэг дээр анхаарч ирсэн
О.Эрдэнэцогт: MVP шагналыг авна гэхээс илүү дараа жил яаж өөрийгөө илүү түвшинд аваачих вэ гэдэг дээр анхаарч ирсэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.