Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шаардлага хангаагүй “Сүлдэрхан минералс“ ХХК-ийг Нийслэлийн худалдан авах газрынхан автобус нийлүүлэх тендерт яагаад шалгаруулав

Ангилал
Улс төр
Огноо
Унших
5 минут 19 секунд

Нийслэлээс худалдан авах газраас нийтийн тээврийн парк шинчлэлтэй холбоотой 60 ширхэг автобус худалдан авах тендерийг энэ хавар зохион байгуулсан. Гэвч Нийслэлийн худалдан авах газраас шалгаруулсан тендерийг Сангийн яамнаас хууль зөрчсөн гэж үзсэн тул уг парк шинэчлэлийн ажил түр зогсонг байдалд ороод байна.

Тэвэл парк шинэчлэлтэй холбоотой асуудлаас илүүтэй Сангийн яам болон Нийслэлийн удирдлагуудын хооронд томоохон маргаан дэгдэж, хэвлэлээр "байлдаж" эхлээд байна. Өчигдөр Хотын дарга Д.Сумъяабазар "Нийтийн тээврийн парк шинэчлэлтэй холбоотой тендерийг Сангийн яам, тэр дундаа тус яамны ТНБД С.Наранцогт зогсоосон. Шалгарсан компанийг нь болиулж 4 дэх компанийг шалгаруул, үгүй бол хууль зөрчсөн асуудлаар холбогдох байгууллагуудад өгнө гэсэн. Сангийн яамныхан, ТНБД С.Наранцогт нийслэлчүүдийн амьдралд битгий гай бол. Зарласан тендер будилаантуулдагаа боль" хэмээн олон нийтэд хандаж ярьсан юм.

Тэгвэл үүнтэй нь холбоотойгоор Сангийн яамны ТНБД С.Наранцогт "Энэ оны гуравдугаар улирлын байдлаар Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас зохион байгуулсан 9 тендер хууль зөрчсөн нь тогтоогдсон. Манай нийтийн тээврийн парк шинэчлэлтэй холбоотой тендер дээр оролцсон гурван компани нь 18 зүйл заалт бүхий гомдлыг бидэнд ирүүлсэн. Шалгалтын явцад Нийслэлийн худалдан авах газраас шалгаруулсан "Сүлдэрхан минералс" ХХК нь зургаан шаардлагыг хангаагүй болох нь тогтоогдсон. Хотын дарга Д.Сумъяабазар Сангийн яам болон тус яамны ажилтан албан хаагчдын эрх ашигт халдаж байна" гэв.

Мөн түүний хийсэн мэдээлэл дунд анхаарал татахуйц зарим нэг зүйл байсан нь "Сүлдэрхан минералс" ХХК нь автобус нийлүүсэн туршлагагүй, өөрийн зээмшлийн засварын төвтэй байх гэсэн шаардлагыг хангаагүй. Мөн хамтарч тендерт оролцож буй Хятадын компани нь шаардлагатай материалуудаа дутуу ирүүлсэн зэрэг алдаа дутагдлыг гаргаад байгаа ажээ.

Хамгийн анхаарал татаж буй асуудал нь "Сүлдэрхан минералс" ХХК нь ажлын туршлагадаа "нууц гэрээгээр машин механизми нийлж байсан хэмээн дурдсан. Сүүлийн үед тодорхой нэр бүхий уул уурхайн төрийн өмчит компанийн санхүүжүүлж тодорхой төслүүд дээр нэлээдгүй шууд нөхцөлтэй шууд гэрээнүүдийг байгуулагдсан байдаг. Өөрөөр хэлбэл татвар төлөгчдийн мөнгийг нууцаар буюу хэдхэн хүн шууд гэрээ байгуулж захиран зарцуулж болохгүй. Нээлттэй явах ёстой. Ялангуяа худалдан авах ажиллагаа ил тод нээлттэй байх шаардлагыг Сангийн яам сүүлийн жилүүдэд тавьж ажиллаж байна. Мөн тус компани нь ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн хандаг ёстой хуулийн байгууллагууд нь гомдол гаргасан компаниуд гомдол гаргасан" хэмээн Сангийн яамны ТНБД С.Наранцогт мэдэгдлээ.

Ийнхүү нийтийн тээврийн автобустай холбоотой тендер Нийслэл, Сангийн яамны хооронд "гацжээ". Ингэж гацсан шалтгааныг нь хотын дарга Сангийн яамтай, ТНБД-тай нь холбож тайлбарласан бол өнөөдөр Сангийн яамнаас Нийслэл өөрөө хууль зөрчсөн тендер зарласан гэж өөрсдийгөө хамгаалав. Мөн анхаарал татахуйц нь яагаад төрийн өмчит уул уурхайн компаниуд яагаад нууц гэрээ гэгчийг байгуулж төрийн мөнгийг ямар нэгэн хяналт, шалгалтгүйгээр зарцуулаад байна вэ гэдэг юм.

Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн тендер оролцож шалгарсан ч, Сангийн яамнаас тендерийн хууль зөрсөн гэж шийдвэрлэсэн "Сүлдэрхан минералс" ХХК нь 2012 оны 7 дугаар сарын 16-нд байгуулагдсан. Тус компанийн хувьцаа эзэмшигчээр 2021 оны 03 дугаар сард Ганбатын Баттулга нэмэгдэж, И.Болдцэцэг гэсэн нийтдээ хоёр хувьцаа эзэмшигчтэй болжээ.

"Сүлдэрхан минералс" ХХК-ийн шалгарсан "Нийтийн тээврийн парк шинэчлэлт"-ийн тендерт оролцсон компаниуд

1. Эм Эс И Партнерс - /Санал болгосон үнэ 17,999,000,000 төгрөг/ - /Баталгаа 214,000,000 төгрөг/

2. Сүлдэрхан минералс - /Санал болгосон үнэ 19,140,045,000 төгрөг/ - /Баталгаа 214,000,000 төгрөг/

3. Еврохан - /Санал болгосон үнэ 17,189,724,420 төгрөг/ - /Баталгаа 214,000,000 төгрөг/

4. Моннисмоторс - /Санал болгосон үнэ 16,999,000,000/ - /Баталгаа 214,000,000 төгрөг/

"Сүлдэрхан минералс" ХХК нь 2020 оноос хойш төрийн 13 тендерт оролцжээ

  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам
  • УБТЗ
  • Зам, тээврийн хөгжлийн яам
  • БСШУСЯ
  • Таван толгой түлш ХХК
  • Тавантолгой ХК
  • Чингис хаан музей
  • Эрдэнэт үйлдвэр зэрэг төрийн байгууллагууд болон төрийн өмчит үйлдвэрийн газруудын 13 тендерт оролцжээ.

Г.Баяр

Монгол Улсын хүн амын 24,2 хувь тамхи татаж байна
Монгол Улсын хүн амын 24,2 хувь тамхи татаж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.