Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороонд 65 настай эрэгтэй Б гэгч төрсөн дүү 61 настай С, түүний эхнэр Б нарыг олон удаа хутгалж амь насыг нь хөнөөжээ. Энэ талаараа тэрбээр өчигдөр 07.30 цагт дуудлага өгсөн бөгөөд хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.
Гэмт этгээд 61 настай эрэгтэй амь хохирогчийг найман удаа, эхнэрийг нь таван удаа тус тус хутгалжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар урьдчилсан байдлаар хоорондоо эд хөрөнгийн маргаантай байсан байж болзошгүй аж. Мөн тэрбээр согтуудаа уг хэргийг үйлджээ.