Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Ганбаатар: Л.Оюун-Эрдэнийн ЗГ анх удаа “Рио Тинто“-той Монголын эрх ашгийг эн тэнцүү ярьж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 42 секунд

Оюутолгойн асуудлаар Рио Тинто компанитай хэлэлцээрийн ширээнд суух ажлын хэсгийнхэн өнөөдөр Ерөнхий сайдад Рио Тинто компанийн тавьсан санал болон хэлэлцээрийн явцын талаарх мэдээллийг өгсөн. Оюутолгойн асуудлаар тус ажлын хэсэгт орсон УИХ-ын гишүүн С.Ганбаатар дараах байр суурийг илэрхийллээ. Тэрбээр, өнгөрсөн арав гаруй жилийн турш Оюутолгойн асуудлаар тогтвортой байр сууриа илэрхийлсэн ирсэн юм.

Ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн С.Ганбаатар "Рио Тинто үе үеийн Монголын Засгийн газраар тоглож ирсэн. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар анх удаа Рио Тинтотой Монголын эрх ашгийг эн тэнцүү ярьж байна. Энэ бол маш том асуудал. ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан ажлын хэсэг сөрөг нэхэмжлэх явуулсан. Энэ бол маш олон хүний хөдөлмөр. Ард түмний олон жилийн хөдөлмөр. Монголын төлөө дуугарах гэсэн Засгийн газар бүрийг Рио Тинтогийн тэжээврүүд хүрч ирж амыг нь барьдаг байсан. Тиймээс энэ Засгийн газрыг ялих ялихгүй зүйлээр шалтаглаж бушуухан унагахыг зорьж байгаа. Маш болгоомжтой байх шаардлагатай.

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар Монголын талд байгаа гэдгээ үүгээр илэрхийлж, анхны хувилбарууд гарч ирж байна. Сөрөг нэхэмжлэлээсээ татгалзах, эсвэл ойлголцох, зөвшилцөх ямар ч асуудал байхгүй "барьцаа" улам ахиулах хэрэгтэй.

Мөн Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Ш.Солонго нарт хандаж хэлэхэд, ард чинь УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ нараар ахлуулсан хүчтэй "Түр хороо" дэмжиж байгаа. Мөн ард түмэн дэмжиж байгаа учраас зоригтой дайраарай. Аймшигтай шүү. 17 жилийн түүх байна. Гэхдээ Рио Тинтогийнхон муу улсууд биш. Харин Рио Тинтогийн тэжээвэр монголын улстөрчид аймар шүү. Асар их тархи угаана. Энэ дээр онцгой байж, зоригтой байх хэрэгтэй шүү. Монголын ард түмэн дэмжиж байгаа шүү. Рио Тинтогийнхон 15 банкны ломбардад Монголыг тавьчихсан байгаа энэ байдлыг таслан зогсоох түүхэн, анхны алхам хийгдэж байгаа учир энэ ажлын хэсэгт техникийн шийдлүүдээ "Түр хороо"-ны УИХ-ын гишүүдтэйгээ зөвлөлдөж, ярьж нэгтгээд цаасаар өгнө. Нааштай сайн үр дагавар гарна гэдэгт итгэлтэй байна" гэв.

Г.Баяр

З.Мэндсайхан: Энэ жил дотоодын хүнсний ногооны 60 хувийг хангах боломж харагдаж байна
З.Мэндсайхан: Энэ жил дотоодын хүнсний ногооны 60 хувийг хангах боломж харагдаж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.