Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУРВАЛЖИЛГА: Сурагчдаа халдвараас хамгаалах сургуулиудын “ТАКТИК“

Ангилал
Нийгэм Сурвалжлага
Огноо
Унших
8 минут 14 секунд

“Хачин” их хөл хөдөлгөөнтэй их хотын гудамж. Олон сар өмсөөгүй дүрэмт хувцас, шинэхэн авсан бүхнээ эргүүлж тойруулж харсаар өглөөг угтсан охид, хөвгүүд их хотын гудмыг өнгөлсөөр сургууль, цэцэрлэгийн зүг яаран алхана. Тэдэнд өнөөдөр яарах шалтгаан мундахгүй. Хамгийн гол нь наадмаас хойш нам гүмхэн ноёрхож байсан их хотыг “тэд” сэрээж орхилоо.

Цар тахлын үед цэцэрлэгийн бяцхан жаалуудаас эхлүүлээд Ерөнхий боловсрол, их дээд сургуулийн оюутнууд халдвар хамгааллын дэглэмийг баримтлах хариуцлагатай үүрэг хүлээгээд байна. Тэдний үүрэг бол цар тахлын үеийн халдвар хамгааллын дэглэмийг ягштал мөрдөх явдал. Харин онцгой нөхцөл байдлын үед эхлүүлж буй хичээлийн шинэ жилдээ сургуулиуд хэрхэн бэлтгэсэн талаар бид сурвалжиллаа.

Нийслэлийн 50-р бүрэн дунд сургууль. Хоёрдугаар ээлжинд хичээллэх сурагчид дөнгөж орж дуусах үетэй зэрэгцэн очив. Нэг ангид 15-20 хүүхдүүд ширээ бүрийн хойно сөөлжилж суусан байв. Халдвар хамгааллын дэглэм сахин ажиллаж буй эсэхийг сургуулийн эмч шалгах бөгөөд сургууль руу нэвтрэх болон гарах орц гарцыг шийдсэн байлаа. Сургуулийн коридорт хоёр тийш чиглэсэн улаан шугам татсан байв. Энэ нь сурагчид зөрөх үедээ бөөгнөрөл үүсгэлгүй нэг урсгалаар алхах ёстойг илтгэх аж.

Хамгийн чухал нь ариутгал, халдваргүйжүүлэлт. Анги бүрт халдваргүйжүүлэлт хийлгэсэн бөгөөд өдөрт 2-3 цагийн давтамжтай тусгай бодисоор ариутгал хийж байгаа гэдгийг тус сургуулийн эмч хэлж байсан юм.

Халдварын сэжигтэй тохиолдол илэрсэн үед авах яаралтай арга хэмжээнүүдийн нэг нь сургууль бүр тусгаарлах өрөөтэй байх шаардлага юм. Бидний сурвалжлахаар очсон 50-р сургууль тусгаарлах өрөөг байгуулсан байх бөгөөд өрөөнд гурван ор болон шаардлагатай үед хэрэглэх тусгай хувцас хэрэглэл, ариутгалын бодис, түргэвчилсэн оношлуур, анхны тусламжид хэрэглэх эм бэлдмэл, гар ариутгагч, бээлий зэргийг бэлдсэн байлаа.

“Өдөрт 2-3 удаа сургуулийн 4500 метр квадрат талбайд ариутгал хийж байна”

2021-2022 хичээлийн жилд халдвар хамгааллын бэлтгэл ажлыг хэрхэн хангасан талаар тус сургуулийн эмч Б.Бат-эрдэнээс тодрууллаа.

-Хичээл, сургууль эхлэх шийдвэр гарсанаас хойш багагүй хугацаа өнгөрсөн. Өнгөрсөн хугацаанд сургуулийн зүгээс халдвар хамгааллын тал дээр ямар бэлтгэл ажлуудыг хийв?

-БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нарын хамтарсан тушаалын дагуу батлагдсан түр журмыг хангах хүрээнд бэлтгэлүүдийг хийсэн. Ингэхдээ сургуульд тандалтын баг гаргаж, халдвар хамгааллын бүхий л бэлтгэл ажлуудыг хангаснаар сурагчдаа өнөөдрөөс хүлээн авч эхэлж байна. Тухайлбал, сургуулийн цэвэрлэгээ үйлчилгээг хлор агуулсан уусмалаар цэвэрлэгээ хийлгэсний дараагаар мэргэжлийн байгууллагаар халдваргүйтгэл хийлгэсэн.

Зай барих тэмдэг тэмдэглэгээ, халдвараас хэрхэн сэргийлэх талаар зөвлөгөө мэдээллийг багтаасан самбарыг байршуулж өгсөн. Багш ажилчдад сайдын баталсан түр журмыг танилцуулж, хамтран ажиллаж байна.

-БШУЯ, ЭМЯ-наас гаргасан зөвлөмж шаардлагын хэрэгжилтийг хэрхэн хангаж ажиллаж байгаа талаараа дэлгэрүүлбэл?

-Коронавирусийн халдвар авсан байж болзошгүй буюу гурав ба түүнээс дээш шинж тэмдэг илэрсэн хүүхэд ирвэл цаг тухай бүрт нь түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч, 15 минутын дотор хариуг нь гаргах юм. Хэрвээ эерэг гарсан тохиолдолд тусгайлсан маршрутаар тусгаарлалтын өрөө лүү зөөвөрлөх, дараа дараагийн шатны байгууллагуудад мэдэгдэх арга хэмжээнүүдийг үе шаттайгаар авна.

Одоогийн байдлаар өдөрт 2-3 удаа сургуулийн 4500 метр квадрат талбайд ариутгал хийж байна. Хичээл сургалтын үед сурагч хоорондын зай бариулах, бөөгнөрөл үүсгэхгүй байх, амны хаалтыг тогтмол сольж зүүх, ангийн агааржуулалтыг хоёр цаг тутамд сэлгэх, анги бүр дотроо лазер агаар ариутгагч ашиглаж эд зүйлсийн гадаргууг ариутгаж байгаа юм.

-Тусгаарлах өрөө рүү шинж тэмдэг илэрсэн, ЭЕРЭГ хариутай хүүхдийг зөөн шилжүүлэх юм байна. Тэгвэл тухайн сэжигтэй тохиолдолтой нэг ангид хичээллэж, ойрын хавьтал болсон хүүхдүүдийг хэрхэх вэ?

-Түр журамд заасны дагуу халдварын тохиолдол бүртгэгдсэн ангийн сургалтын үйл ажиллагааг долоо хоногийн хугацаатай цахимд шилжүүлнэ. Хэрвээ батлагдсан тохиолдлоос хамааралгүйгээр өөр бүлгээс 3 ба түүнээс дээш халдвар илэрвэл сургуулиараа цахим сургалтад шилжих юм.

“Тандалтын шинжилгээнд зориулж сургуулиас 100 ширхэг түргэвчилсэн оношлуурын нөөцийг бэлдсэн”

-Үдийн хоол хэрэгжих ангиуд бол вакцинд хамрагдаагүй насны хүүхдүүд. Хоол идэж байгаа тохиолдолд амны хаалтаа авч таарна. Энэ үед халдвар хамгааллыг хэрхэн бариулах юм бэ?

-Энэ асуудалд багшийн хариуцлага маш чухал. Үдийн хоол өгөх үед сургуулийн эмч миний бие өөрөө хяналт тавьж, шалгана. Гэхдээ халдвар хамгааллын дэглэм өөрөө маш чухал. Хоол идэхээс өмнө гараа сайн угаах, ариутгах, сурагчдын аяга, тавгийн ариун цэврийг шалгах, бөөгнөрөл үүсгэхгүй байх зэрэгт багшийн хараа хяналт, хариуцлага ч маш чухал гэдгийг заавар, зөвлөмжөөр бага бүлгийн багш нарт өгсөн.

-Тандалтын зорилгоор багш, сурагчдаас түүврийн аргаар сонгож шинжилгээ авах талаар яамнаас мэдээлсэн. Тэгвэл шинжилгээг ямар зохион байгуулалтаар авах вэ. Саяхан шинжилгээ хэрхэн авах талаар сургуулийн эмч нарт сургалт хийсэн гэж сонссон?

-Түргэвчилсэн оношлуурыг хэрхэн ашиглах, халдвартай хүүхэд илэрсэн тохиолдолд ямар арга хэмжээг хэрхэн авах чиглэлээр сургуулийн эмч нарт сургалт орсон. Сургууль 100 ширхэг түргэвчилсэн оношлуурын нөөцийг бэлдсэн. Давтамжтай хугацаанд түүврийн аргаар багш, сурагчдаас шинжилгээ авах үйл ажиллагааг зохион байгуулна. Сургууль бүрт тандалт, судалгаа, хариу арга хэмжээ авах баг байгуулагдсан. Өчигдөр л гэхэд сургуулийн бүх багш ажилчдыг түргэвчилсэн шинжилгээнд хамруулсан.

-Халдвартай нь батлагдсан багш ажилчдыг сургалтын үйл ажиллагаанаас бүр мөсөн чөлөөлж байгаа юу?

-Тийм ээ. Шинжилгээний хариу эерэг гарсан болон шинж тэмдэгтэй багш ажилчдыг сургалтын үйл ажиллагаанд оролцуулахгүй, чөлөөлөх арга хэмжээ авч ажилласан.

“Сурагчдын 60-аас дээш хувь нь дархлаажуулалтад хамрагдсан”

-Манай улс 12-оос дээш насны хүүхдүүдэд дархлаажуулалтад хамруулж эхэлсэн. Танай сургуулийн хувьд багш, сурагчдын вакцинд хамрагдалт ямар төвшинд байна вэ?

-Хүүхдүүдээс коронавирус туссан эсэх, вакцины хамрагдалт, танхимаар хичээлдээ хамрагдах хүсэлтэй зэргийг судалгаануудыг авсан. Вакцинжуулалтад бүрэн хамрагдсан багш ажилчдыг ажиллуулж байгаа. Түүнчлэн багш ажилчдаас халдвар авсан эсэх судалгааг давхар авсан. Сурагчдын 60-аас дээш хувь нь дархлаажуулалтад хамрагдсан.

-Гуравдугаар тунгийн дархлаажуулалт эхэлсэн. Сургуулийн багш ажилчид дархлаа сэргээх тундаа хамрагдаж эхэлсэн үү?

-Хамрагдаж эхэлсэн. Гэхдээ нэгдсэн журмаар гуравдугаар тунд хамруулсан зүйл байхгүй. Боловсролын байгууллагуудын ажилчдаас сайн дурын үндсэн дээр хамрагдах багш ажилчдыг нэгдсэн журмаар зохион байгуулдаг.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

МАН-ын Бага хурал цахимаар хуралдаж эхэллээ
МАН-ын Бага хурал цахимаар хуралдаж эхэллээ
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.