Өнөөдөр АН-ын Үндэсний бодлогын хороо хуралдаж УИХ-ын гишүүн асан МУГЖ С.Жавхланг Үндэсний бодлогын хорооны гишүүнээр сонгожээ.
Мөн тус хурлаар Хэнтий аймаг, Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуульд нэр дэвшигчдээ тодруулсан байна.
Сануулахад, МУГЖ дуучин С.Жавхлан нь 2016 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшиж ялалт байгуулж байсан түүхтэй. Харин 2020 оны УИХ-ын сонгуульд АН-аас Увс аймагт нэр дэвшиж сонгогдож чадаагүй билээ.