Ерөнхийлөгчийн нэрэмжит болон Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгийг сурлагаар тэргүүлж буй сурагчдад олгохоор болжээ. Энэ талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээллээ.
Тэрбээр "Засгийн газрын хуралдааны шийдвэрээр боловсролын зээлийн сангийн бүтцэд бага зэрэг өөрчлөлт орж байгаа. Тодруулбал, Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг, Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг нэмэгдэнэ. Энэ талаар маргааш Ерөнхийлөгч албан ёсны зарлиг гарган олон нийтэд мэдээлнэ.
Тиймээс энэхүү мэдээллийн нарийвчлалыг ирэх долоо хоногт олон нийтэд хүргүүлнэ" гэв.