Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 2467 хүнээс халдвар илэрлээ. Улаанбаатар хотын хэмжээнд 773 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 1691 тохиолдол орон нутагт бүртгэгдсэн байна. Харин коронавируст халдварын улмаас зургаан хүн нас барж, нийт нас баралтын тоо 919 боллоо.
Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг авч үзвэл:
-Хөнгөн 7123
-Хүндэвтэр 3813
-Хүнд 991
-Нэн хүнд 179 байна.
Өнөөдрийн байдлаар гэрийн хяналтад 12036 хүн эмчлүүлж байгаа аж. Үүний 339 нь жирэмсэн, 1750 хүүхэд байна.