Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Зээлийн сангийн 50 хувь нь буюу 20 тэрбум төгрөг 323-хан оюутанд зарцуулагдаж байгаа нь шударга бус“

Огноо
Унших
2 минут 8 секунд

Боловсролын зээлийн сангийн асуудлаар БШУЯ-ны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл өгөв. Тэрбээр "Энэ сан нь тэтгэлэг, тусламж, хөнгөлөлттэй зээл өгдөг. Ковид гарснаас хойш энэ зээлийн сан нэлээн алдагдалтай явж байгаа. Нийт оюутнуудын 11 хувь нь л боловсролын сангаас тэтгэлэг, зээл авдаг.

Энэ жил хэдийгээр ковид хүнд байгаа, энэ сангийн мөнгө хүүхдийн мөнгө рүү татагдсан ч бид яг өмнөхөөрөө сургалтын буцалтгүй тусламж, тэтгэлгийг өгнө.

Өнөөдөр сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж авдаг улсын хэмжээнд 6146 оюутан байна. Эдгээр оюутанд сургалтын төлбөрийг нь өгнө. Мөн өндөр оноотой, багш мэргэжлээр суралцах 1500 гаруй оюутны төлбөр хэвээрээ үргэлжилнэ.

Түүнчлэн гадаадын Засгийн газар хоорондын гэрээгээр суралцаж байгаа оюутнуудын төлбөр ч хэвээрээ үргэлжилнэ. Хамгийн их санаа зовоож байгаа нь Шилдэг 100-д ордог, маш цөөхөн оюутнуудын асуудал. Нийт зээлийн сангийн 50 хувь нь эдгээр оюутнуудад зарцуулагддаг.

Гадаад зээлд 323 оюутан хамрагддаг. Үүнд 20 тэрбум төгрөг зарцуулагдаж байна. Энэ жил хэн нэгэн даргын хувьд боловсролын зээлийн сангаас төлөгдөхгүй гэдгийг хариуцлагатай хэлье.

323 оюутанд 20 тэрбум төгрөг зарцуулж байгаа нь шударга бус явдал гэж би харж байна. Шинэ хичээлийн жилээс эхлээд нийт оюутнуудын 30 хувьд нь хүрэлцээтэй байх зээлийн шинэ бүтээгдэхүүнийг ирэх хавраас гаргахаар төлөвлөж байна. Одоо нийт оюутнуудын 10 хувь л зээлд хамрагдаж байгаа бол бидний шинэ бүтээгдэхүүнээр нийт оюутнуудын 30 хувь нь хамрагдана. Мэдээж тэргүүлэх, хичээлдээ амжилттай оюутнууд байх ёстой. Хүртээмжтэй, шударга байх зарчмаар ажиллана" гэлээ.

БШУЯ: Хичээл сонголтоор барьцаалж сургалтын төлбөрийг бүтэн АВАХГҮЙ
БШУЯ: Хичээл сонголтоор барьцаалж сургалтын төлбөрийг бүтэн АВАХГҮЙ
 
“Өвлийн идэш“ өргөтгөсөн худалдааг  Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд зохион байгуулж байна
“Өвлийн идэш“ өргөтгөсөн худалдааг Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд зохион байгуулж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.