Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БШУЯ: Хичээл сонголтоор барьцаалж сургалтын төлбөрийг бүтэн АВАХГҮЙ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 9 секунд

No description available.Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээлэл хийх үеэр БШУ-ны сайд Л.Энх-Амгалан төрийн өмчит их, дээд сургуулиудын сургалтын төлбөрийн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр "Өнгөрсөн хавар ковидын хуулийн хэрэгжилттэй холбогдуулж БШУ-ны сайдын түр журам батлагдсан. 2021-2022 оны хичээлийн жилд төрийн өмчит их, дээд сургуулиудын төлбөр нэмэгдэхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье. Мөн өмчийн хэлбэр үл харгалзан сургуулиуд төлбөрөө нэмэхгүй байх чиглэлийг БШУЯ-аас гаргасан.

Хичээл сонголт болон анги танхимын суудлын хуваарь нэрээр барьцаалж төлбөрийг авдаг байсан. Тэгвэл энэхүү түр журмаар сургалтын төлбөрийг хэсэгчилж авах, ямар нэгэн байдлаар хичээл сонголтоор барьцаалж төлбөрийг авахгүй байхыг чиглэл болгосон. Энэ журмыг зөрчиж байгаа өмчийн ямар ч хэлбэрийн сургуульд хатуу хариуцлага тооцно. Сургалтын төлбөртэй, түр журамтай холбоотой гомдол мэдээллээ тусгай утсанд хандан хэлэх боломжтой" гэлээ.

Паралимпын наадмыг Австрали улс 6 алтан медальтай тэргүүлж эхэллээ
Паралимпын наадмыг Австрали улс 6 алтан медальтай тэргүүлж эхэллээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд