Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Цар тахлын үед ажил, мэргэжлийн онцлогоос хамаарч хүүхдүүд үл хайхрах хүчирхийлэлд өртөж байна“

Ангилал
Нийгэм Ярилцлага
Огноо
Унших
5 минут 49 секунд

Нийгэмд хүчирхийлэл гэх үгийг дан ганц бие мах бод, сэтгэл зүйн байдалтай холбон ойлгох хэсэг бий. Гэвч сүүлийн жилүүдэд үл хайхрах хүчирхийллийн талаар эцэг, эхчүүд гэлтгүй хүүхэд багачуудын мэдлэг мэдээлэл нэмэгдэж байна. Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан хариу арга хэмжээний багт ажиллаж буй салбарын ажиллагсадын хүүхдүүд үл хайхрах хүчирхийлэлд өртөх болсон аж. Өөрөөр хэлбэл, цар тахалтай тэмцэж буй ажилчин, алба хаагчид амралтаас бусад үед гэр бүлээ "хөсөр" хаяхаас өөр сонголтгүйгээр ажиллаж байна. Тэгвэл бид хүүхэд хамгааллын тусгай дугаарт ирж буй үл хайхрах хүчирхийллийн дуудлага мэдээллийн талаар НГБХЗХ-ийн хүүхэд, хөгжил хамгааллын хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Ариунгэрэлээс тодрууллаа.

-Хүүхдийн тусламжийн тусгай дугаарт үл хайхрах хүчирхийллийн дуудлага мэдээлэл хэр их бүртгэгдэж байна вэ. Нэг үеэ бодоход тусгай дугаар болон энэ талын мэдлэг, мэдээлэлтэй хүмүүс ихэссэн юм шиг харагддаг?

-Хүүхдийн хүчирхийллийн шинжтэй дуудлага мэдээлэл авах, хүүхдийн тусламжийн 108 утсыг хариуцдаг. Дуудлага ирсэн тохиолдолд тухайн харъяа дүүргийн нутаг дэвсгэрийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн мэргэжилтнүүд очиж ажилладаг. Тодруулбал, хүүхдийн нөхцөл байдал болон хүчирхийллийн шинж тэмдэгт үнэлгээ хийж ажилладаг гэсэн үг.

2021 оны хагас жилийн байдлаар 2540 дуудлага 108 дугаарт бүртгэгдсэн. Хүчирхийллийн дуудлага дундаа үл хайхрах хүчирхийлэл дийлэнх хувийг нь эзэлдэг. Эцэг, эхийн хараа хяналтгүй байдал, архины хамаарал зэргээс хамаарч хүүхдээ гэрт нь ганцааранг нь орхих гэх мэт дуудлага их бүртгэгддэг. Энэ төрлийн дуудлага нийт дуудлагын 30 орчим хувийг эзэлж байна. Үл хайхрах хүчирхийллээс гадна бие махбод, бэлгийн, үе тэнгийн дээрэлхэлт зэргээр дуудлага мэдээллүүдийг ангилдаг.

-Ихэнхдээ дуудлага мэдээллийг ямар эх сурвалжаас өгдөг вэ. Үл хайхрах хүчирхийлэл тал дээр хүүхдүүд өөрсдөө өгөх тохиолдол бий юу?

-Үл хайхрах хүчирхийллийг бага насны хүүхдүүдэд зонхилон бүртгэгдэж байгаа. Эцэг, эх нь хүүхдээ хараа хяналтгүй орхих, гэрт нь ганцааранг нь үлдээх, өөр айлд үлдээх гэх мэт. Ихэнх дуудлага хөрш зэргэлдээ айлаас ирдэг. Хүүхдүүд үе тэнгийн дээрэлхэлт болон бусад байдлаар тодорхой мэдээлэл авах шугамаар ханддаг. Үүнээс үзэхэд хөршийн харилцаа сайжирсан гэдгийг харж болохоор байгаа юм.

-Үл хайхрах хүчирхийлэл үйлдэгдэх нөхцөл байдал, нөлөөллийн талаар яриагаа үргэлжлүүлье?

-Хүчирхийллийг ганцхан бие махбод, бэлгийн мөлжлөг зэргээр ойлгодог байсан бол үл хайхрах нь ч өөрөө хүчирхийллийн нэг хэлбэр гэдгийг ард иргэд маань ойлгодог болсон байна. Үл хайхрах хүчирхийлэл хүнд хэлбэрийн гэр бүлийн хүчирхийлэл болох суурь нь болдог.

-Ирсэн дуудлага мэдээллүүдэд хариу ямар арга хэмжээ авч ажилладаг юм бэ?

-Энэ тохиолдолд хороон засаг даргаар ахлуулсан хамтарсан баг хүүхдийн нөхцөл байдалд эрсдлийн үнэлгээг хийж ажиллаад, дүгнэлтээ ирүүлдэг. Шаардлагатай тохиолдолд эцэг, эхэд нь тодорхой хэмжээний зөвлөмж өгөх, Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцдог. Ингэхдээ хүүхдийг гэр бүл, эцэг, эхтэй нь эргэн нэгтгэх аль эсвэл дараагийн шатны хүүхэд хамгааллын байгууллага руу шилжүүлэх үү гэх арга хэмжээг авч ажилладаг гэсэн үг. Ерөнхийдөө, хүчирхийллийн хэлбэрийг дүгнэж үзсэнээс шалтгаалан авах арга хэмжээнүүд юм. Цаашид тухайн хүүхэд дээр ажиллах шаардлагатай эсэх, ямар үйлчилгээ үзүүлэх боломжтой гэдгийг судалдаг.

-Ер нь нөхцөл байдалд үнэлгээ хийх явцад ар гэрийнхэнтэй нь уулзаж, ярилцана. Тэр дундаа эцэг, эхийнх нь ажил мэргэжлийн талаар ч ерөнхий мэдээллийг авдаг байх. Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан хариу арга хэмжээний багт багтан ажилладаг ажилтан, алба хаагчдын гэр бүлийн зүгээс үл хайхрах хүчирхийллийн дуудлага бүртгэгдэж байгаа гэх мэдээлэл байна?

-Сүүлийн хоёр жилийн хугацаанд цар тахал тархсантай холбоотойгоор хүүхэд гэртээ ганцаараа үлдэх тохиолдол нэмэгдсэн. Өмнө нь архины хамааралтай гэр бүлийн хүүхдүүд л ямар нэгэн байдлаар үл хайхрах хүчирхийлэлд өртдөг байсан бол цар тахлын үед ажил, мэргэжлийн онцлогоос хамаарах тохиолдол байдаг болжээ. Дэлхий нийтэд цар тахал гэнэт гарч ирсэн учраас улс орон бүр бэлэн байдалд зохицож ажиллахаас өөр гарцгүй. Цаашид гэртээ ганцаараа үлдэж болзошгүй хүүхдүүдийн судалгааг авч ажиллаж байна. Есдүгээр сараас эхлэн хичээл сургууль эхлэх үед тухайн хүүхдийг гэртээ үлдэж байна уу, үгүй юу гэдэгт хэсгийн ахлагч болон хамтарсан баг хяналт тавьж, ажиллана.

Маргааш Улаанбаатарт 13 хэм дулаан байна
Маргааш Улаанбаатарт 13 хэм дулаан байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.