Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Иргэд Улаанбаатар хотоос гараад л халдвар хамгааллын дэглэмийг мартаж байна“

Ангилал
COVID-19
Огноо
Унших
1 минут 7 секунд

Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр "Орон нутаг бүсийн наадам зохион байгуулж байгаатай холбоотойгоор хүмүүсийн бөөгнөрөл их бий болж байгаа. зохион байгуулж буй наадмаас хойш 7-10 хоногийн дараа орон нутгийн халдвар ихсэж байна. Орон нутгийн иргэд Улаанбаатар хотыг иргэдтэй харьцуулахад халдвар хамгааллын дэглэмийн талаар ойлголт, сахилга бат сул байгаа юм. Энэ нь орон нутгийн өвчлөлд нөлөөлж байна. Аймгийн баяр, наадам нэрийн дор бүсийн наадам зохион байгуулж буй орон нутгийн удирдлагууд ард иргэдийгээ маш том эрсдэлд оруулж байгаа тал ажиглагдаж байна" гэсэн юм.

Түүнчлэн ЭМЯ-ны хэвлэл, мэдээллийн зөвлөх Б.Ууганбаяр "Аялал зугаалгаар явж буй иргэд Улаанбаатар хотоос гараад л халдвар хамгааллын дэглэмийг таг мартаж байна. Хүн бүр хариуцлагатай тавьж, бусдадаа шаардлага тавих хэрэгтэй" гэсэн юм.

ХӨСҮТ-ийн дарга Л.Баттөр: Вакцины бүрэн тунтай, өмнө нь халдвар авсан хүнд “Хабрид“ дархлаа тогтсон гэж үзнэ
ХӨСҮТ-ийн дарга Л.Баттөр: Вакцины бүрэн тунтай, өмнө нь халдвар авсан хүнд “Хабрид“ дархлаа тогтсон гэж үзнэ
 
ТАНИЛЦ: “Болор цом-42” наадмын хоёрдугаар шатанд 28 найрагч ШАЛГАРЧЭЭ
ТАНИЛЦ: “Болор цом-42” наадмын хоёрдугаар шатанд 28 найрагч ШАЛГАРЧЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.