Өчигдөр буюу наймдугаар сарын 21-ны өдөр Монгол улс коммунист дэглэм рүү шилжиж бгаа тул "ДЭЛХИЙН ЗӨН" ОУ-ын байгууллага үйл ажиллагаагаа зогсоож байна гэх агуулгатай мэдээлэл цахим сүлжээнд тарсан. Уг мэдээлэлтэй холбогдуулан Дэлхийн Зөн ОУ-ын байгууллагаас мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд "Дэлхийн Зөн ОУБ Монгол улс дахь төсөл хөтөлбөрөө зогсоохгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна.
Дэлхийн Зөн ОУБ нь Монгол улсад 25 жилийн турш үйл ажиллагаа явуулахдаа жил бүр 380.000 хүүхэд тэдний гэр бүлийн сайн сайхан байдлыг хангахад хувь нэмэр оруулан ажилласан бөгөөд үргэлжлүүлэн Монгол хүүхдийн сайн сайхан байдлын төлөө ажиллах болно" гэжээ.