Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Жавхлан: НӨАТ-ийн буцаан олголтыг зөвхөн манай улс олгодог, одоогоор НӨАТ тэглэх шаардлагагүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 10 секунд

Монгол Улсын Засгийн газар хуралдаж, зарим асуудлын талаарх гарсан шийдвэрүүдээ танилцууллаа. Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан НӨАТ-ын хэмжээг багасгах болон тэглэх талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр, "НӨАТ тэглэх асуудал байхгүй. НӨАТ-ыг зохицуулах хууль бий, НӨАТ нь өөрөө сонгодог татварын хэлбэр. Одоогоор 186 улсаас 165 нь НӨАТ-ын татвартай байдаг. Хэмжээний хувьд манайх багадаа ордог ч НАӨТ-ын буцаан олголтыг ганцхан манай улс олгодог. Зарим улсад НӨАТ-ын буцаан олголтыг сугалааны хэлбэрээр олгодог. Манайх хэмжээний хувьд бага ч тогтолцооны хувьд илүү уян хатан байдгаараа онцлогтой.

НАӨТ-ын татвар нь төсвийн орлогын хувьд маш тогтвортой, баталгаатай эх үүсвэр байдаг. Мөн далд эдийн засгийг ил болгох бүртгэлийн татварын систем гэдэг утгаараа манайд их чухал татвар. Одоогоор НӨАТ-ын хэмжээг багасгах шаардлагагүй гэж үзэж байгаа" гэлээ.

Б.Жавхлан: Хөгжлийн банк татан буугдах хэмжээнд хүрч болзошгүй
Б.Жавхлан: Хөгжлийн банк татан буугдах хэмжээнд хүрч болзошгүй
 
Заан цолны хүндэтгэлийн барилдаанд Д.Хүдэрбулга заан түрүүлж, 20 сая төгрөгийн эзэн боллоо
Заан цолны хүндэтгэлийн барилдаанд Д.Хүдэрбулга заан түрүүлж, 20 сая төгрөгийн эзэн боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.