Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Жавхлан: Хөгжлийн банк татан буугдах хэмжээнд хүрч болзошгүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 1 секунд

Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулах үеэр Хөгжлийн банк татан буугдах магадлал өндөр байгаа талаар дурдлаа.

Тэрбээр, "Энэ оны нэгдүгээр сараас хойш Хөгжлийн банк нэг ч зээл олгоогүй. Тус банкны нийт зээлийн үлдэгдэл гурван их наяд төгрөг байгаагаас нэг их наяд төгрөг нь чанаргүй зээл болсон. Иймд шинэ зээл өгөх чадамжгүй байна. Банк татан буугдах хэмжээнд хүрч болзошгүй тул Монголбанк тус банкинд хяналт шалгалт хийж байна. Төсвөөс томоохон зээлийг санхүүжүүлэх боломжгүй тул Хөгжлийн банкийг байгуулсан.

Одоогийн балансаар тус банк үйл ажиллагаа явуулах боломжгүй. Ойрын хугацаанд бүтцийн өөрчлөлт хийнэ. Энэ нь хүний асуудал биш юм. Харин чанаргүй зээлээ хурдан эргэн төлүүлэхэд анхаарна" гэв.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн анхны айлчлал ОХУ-аас эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн анхны айлчлал ОХУ-аас эхэлнэ
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны өр төлбөрт хүлээн авсан “Шинэ Яармаг” хорооллын зарим орон сууцнуудыг нийслэлийн өмчид шилжүүлэх шийдвэрийн төслийг ЗГ-ын хуралдаанд хэлэлцүүлэхийг үүрэгдлээ