Хаити улсад хүчтэй газар хөдлөлт болж, 304 хүн амиа алдаж, 1800 гаруй хүн бэртэж гэмтжээ. 7.2 баллын хүчтэй газар хөдлөлт бямба гаригийн өглөө тус улсын баруун хэсэгт болж, сүм хийд, зочид буудал зэрэг барилгуудыг нураасан байна.
Хаитийн Ерөнхий сайд "Асар их хохирол учирсан" гэж хэлээд нэг сарын хугацаатай онц байдал зарлав.
Бямба гаригт болсон газар хөдлөлтийн голомт нь Сен-Луис ду Суд хотоос 12 км-ийн зайд оршдог талаар АНУ-ын Геологийн алба (USGS) мэдээлэв.