Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Хариуцлагын гэрээ” байгуулсан караоке, бааруудад шалгалт хийн, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 40 секунд

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын хамтарсан шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй баар, ресторан, кофе шоп, караоке, пабуудтай “Хариуцлагын гэрээ” байгуулж байгаа билээ. Тус гэрээг байгуулсан аж ахуй нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн сахиж байгааг шалгах, зөрчил илэрсэн байгууллагуудад сануулга өгөн, зөвлөн туслах чиглэлээр тус шалгалтын ажиллагааг явуулж буй. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн III хорооны нутаг дэвсгэр буюу Хүүхдийн 100 орчмын аж ахуй нэгжүүдэд шалгалтын ажиллагаа явууллаа.

Шалгалтад хамрагдсан байгууллагууд НОК-оос өгсөн заавар, зөвлөмжийн дагуу халдвар хамгааллын дэглэмийг сахин, ширээ хоорондын зай барих, үйлчлүүлэгчийн тоог хүчин чадлынхаа 50 хувиас хэтрүүлэхгүйгээр үйлчилж буй талаараа дурдаж байв. Хоол үйлчилгээний байгууллагууд 14 хоног тутам тусгай зөвшөөрөл бүхий байгууллагаар халдваргүйжүүлэлт, ариутгалыг хийлгэж байгаагаа албаныханд үзүүлж байлаа.

Хүүхдийн 100-д үйл ажиллагаа явуулдаг “Драгон ден” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Билгүүн “Гадаа талбайд хүмүүс олноороо бөөгнөрснийг манайхаар үйлчлүүлээд байна гэж ойлгоод байгаа болов уу. Манайх бол хүчин чадлынхаа 50 хувиар үйлчилгээ үзүүлж байна. Хариуцлагын гэрээгээ ухамсарлаад чанга дуу тавихгүй, зааланд бүжиглүүлэхгүй, караокед дуулуулахгүй байгаа” гэв.

ЭМЯ: Коронавирусийн халдвар мал, амьтдаар дамжин халдварлах эрсдэлтэй
ЭМЯ: Коронавирусийн халдвар мал, амьтдаар дамжин халдварлах эрсдэлтэй
 
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.