Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМЯ: Коронавирусийн халдвар мал, амьтдаар дамжин халдварлах эрсдэлтэй

Ангилал
Нийгэм COVID-19
Огноо
Унших
0 минут 48 секунд

Гаднын орнуудад коронавирусийн халдвар амьтдад халдварласан тохиолдол хэд хэд бүртгэгдсэн талаар мэдээллээ. Монгол Улсын хувьд ч гэсэн энэ чиглэлээр тандалт, судалгааны ажлыг Мал эмнэлэг, ЗӨСҮТ хамтран судалж, халдваргүйжүүлэлт хийж байгаа аж. Эрүүл мэндийн сайд С.Энхболд өчигдөр /2021.08.14/ тус байгууллагуудын удирдлагуудтай уулзаж нөхцөл байдлын мэдээллийг авч, цаашид хамтран ажиллах чиглэлүүдээ тохирлоо.

Цар тахлын вирус зөвхөн хүнээс хүнд бус гэрийн тэжээвэр болон үржүүлгийн амьтдаар дамжин халдвар тархах эрсдэлтэй учир мал, амьтадтай харьцдаг хүмүүс илүү их анхааралтай байх, вакцинжуулалтдаа хамрагдах шаардлагатай хэмээн ЭМЯ-наас анхааруулав.

Зүүн дөрвөн замыг даваа гарагт нээхээр ажиллаж байна
Зүүн дөрвөн замыг даваа гарагт нээхээр ажиллаж байна
 
ЦЕГ: “Үгэнд орсонгүй“ гэх шалтгаанаар цэргүүд нэгнээ зодсон нь тогтоогдсон
ЦЕГ: “Үгэнд орсонгүй“ гэх шалтгаанаар цэргүүд нэгнээ зодсон нь тогтоогдсон
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.