Зүүн дөрвөн замын автозамын засвар үргэлжилж байна. Автозамын зорчих хэсгийн захын 845 у/м хашлага, эгнээ тусгаарлах L хэлбэрийн 67 у/м хашлага суулгаж инженерийн шугам сүлжээний болон борооны ус зайлуулах шүүрт худгийн төвшинг 26 цэгт хучилтын түвшинд тааруулсан байна.
Уулзварын 4680 м2 талбайд зорчих хэсэгт гарсан дугуйн мөрний ховил болон тэгш бус гадаргууг зорох ажлыг хийгджээ.
Үргэлжлүүлэн 47 хүний бүрэлдэхүүнтэй инженер, техникийн болон замчид 13 техник хэрэгсэлтэйгээр авто замын зорчих хэсгийн асфальтбетон хучилтын ажлыг хийж байна.
Авто замын уулзвар, гарцын хэвтээ тэмдэглэгээний ажлыг түргэн, шуурхай хийж гүйцэтгэн Зүүн 4 замын уулзварын авто замын хөдөлгөөнийг 16-ны 06.00 цагт нээхээр ажиллаж байна.