Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОХУ-д дэлбэрсэн автобусны ослын улмаас нэг хүн амиа алджээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
0 минут 52 секунд

ОХУ-ын Воронеж хотод автобус дэлбэрсний улмаас нэг эмэгтэй амиа алдаж, 15 хүн эмнэлэгт хүргэгдсэн байна.

Дэлбэрэлт болох үед автобусанд 35 орчим зорчигч байсан гэж жолооч "Россия-24" телевизийн сувагт ярьжээ. Нэг эмэгтэй зорчигчийн биеийн байдал хүндэвтэр сэхээн амьдруулах тасагт хүргэгдсэн бөгөөд дараа нь нас барсан байна. Гурван зорчигчийн биеийн байдал хүнд байгаа бөгөөд арав гаруй хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Албаны хүмүүс шалтгааныг олон нийтэд зарлаагүй байна. Бүс нутгийн тээврийн албаны нэрээ нууцалсан нэг эх сурвалж Интерфакс агентлагт хэлэхдээ, "Энэ нь автобусны дээвэр дээр суурилуулсан алдаатай хийн савнаас болсон" гэжээ.

Бичлэг: ОХУ-ын Воронеж хотод 30 зорчигчтой автобус дэлбэрчээ
Бичлэг: ОХУ-ын Воронеж хотод 30 зорчигчтой автобус дэлбэрчээ
 
Л.Амар: Түүхий эдийн үнийн өндөр хүлээлт нь алаагүй баавгайн арьсыг арав хуваана гэдэг нь боллоо
Л.Амар: Түүхий эдийн үнийн өндөр хүлээлт нь алаагүй баавгайн арьсыг арав хуваана гэдэг нь боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.