Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

III тунг II тун хийлгэснээс хойш 6-8 сарын дараа хийхэд дархлалын хариу урвалыг сайн үзүүлж байна гэх судалгаа бий

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 15 секунд

Иргэд вакцины гурав дахь тунг хэзээ, хэрхэн хийх талаао асуултыг ЭМЯ-нд ихээр хаяглах болсон. Үүнтэй холбогдуулан хэвлэлийн хурлын үеэр албаныхан энэ талаар онцоллоо. ХӨСҮТ-ийн дарга Л.Баттөр "Синовак үйлдвэрийн Синофармтай адилхан идэвхигүйжүүлсэн вакцины хоёр тун нь дархлалын сайн санамж эсүүдийг үүсгэж байна гэх судалгаа дэлхийн нийтэд гарчээ. Харин гурав дахь тунг хоёр дахь тунгаасааа хойш 6-8 сарын дараа хийхэд илүү сайн дархлалын хариу урвал үзүүлж байна гэх олон улсын судалгаануудад гарсан.

Олон улсад гурав дахь тунгийн судалгаа эрчимтэй хийгдэж байна. Манай улсын хувьд гурав дахь тунг хэзээ, хэрхэн хийх талаар шийдвэр гаргахдаа олон улсад хийж буй судалгаануудад үндэслэн гаргах болно. Гэхдээ иргэд маань нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Гурав дахь тунг, вирусийн мутаци зэргээс үл шалтгаалан нийгмийн эрүүл мэндийн баримтлах халдвар хамгааллын дэглэм өөрчлөгдөхгүй" гэлээ.

Л.Баттөр: 369 сорьцонд шинжилгээ хийхэд 39-д нь дельта хэлбэрийн мутаци илэрсэн
Л.Баттөр: 369 сорьцонд шинжилгээ хийхэд 39-д нь дельта хэлбэрийн мутаци илэрсэн
 
Дэвид Камерон Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
Дэвид Камерон Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.