Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Баттөр: 369 сорьцонд шинжилгээ хийхэд 39-д нь дельта хэлбэрийн мутаци илэрсэн

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 59 секунд

ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын талаархи хурлын үеэр ХӨСҮТ-ийн дарга Л.Баттөр мутаци вирусийн талаар мэдээлэл өглөө.

Эерэг илэрч буй нийт тохиолдлын 10-20 хувьд нь ПСР-т суурилсан мутаци илрүүлэх шинжилгээг хийж байгаа. Долоо хоногийн нийт 369 сорьцноос 39-д нь дельта хэлбэрийн мутаци илэрсэн байна.

ХӨСҮТ-ийн дарга Л.Баттөр "Батлагдаж буй тохиолдлын 10 орчим хувьд нь дельта хувилбар эзэлж байгаа юм байна дүйцүүлж ойлгоход болно. Харин Япон улсад долдугаар сарын 16-нд явуулсан 260 орчим сорьц явуулснаас эхний 38 сорьцын хариу ирсэн учраас өнөөдөр танилцуулж байна. Эдгээр 38 сорьц дунд альфа мутаци-32, Монголд үүссэн мутаци- 4, дельта мутаци- 2 илэрсэн" гэлээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажилтай танилцаж байна
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажилтай танилцаж байна
 
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх санал авч эхэллээ
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх санал авч эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.