Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Дархлаатай хүмүүс нь вакцинжаагүй хүмүүсийг халдвартай хүнээс хамгаалах амьд бамбай болдог“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 38 секунд

ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн дарга Л.Баттөр "Өнөөдөр Улаанбаатар хотод нас баралт бүртгэгдсэнгүй. Дархлаатай хүмүүс нь вакцинжаагүй хүмүүсийг халдвартай хүнээс хамгаалах амьд бамбай болдог. Сүүлийн өдрүүдэд бүртгэгдэж буй халдварын 70-80 хувь нь орон нутагт илэрч байна. Орон нутагт нөхцөл байдал хүндэрч байгаа. Тэр дундаа анхаарах ёстой хэдэн аймаг байна. Тухайлбал, Баян-Өлгий аймагт орон нутагт бүртгэгдэх тохиолдлын 30 орчим хувийг дангаараа эзэлж байна. Иймд саяхан тус аймагт ХӨСҮТ-ийн баг ажиллаад ирсэн. Халдвар нэмэгдэх болсон гол шалтгааныг судалж үзсэн. Наадмын урт хугацааны амралтын хугацаанд 25 мянга орчим аялал жуулчин тус аймагт очсон нь халдварыг тараах эх үүсвэр болсон байх магадлалтай. Түүнээс гадна тус аймагт олон нийтийн хамарсан арга хэмжээ, найр хурим ихээр болсон байна. Эдгээр нь аймгийнхаа хүн амын дунд халдвар тархаах гол нөхцөл болсон байна.

Улаанбаатар хотын хэмжээнд ПСР шинжилгээнд эерэг эзлэх хувь таваас хувь руу дөхсөн. ДЭМБ-ын зөвлөмжөөр эерэг эзлэх хувь таван хувиас доош орсон тохиолдолд халдварын тархалтыг тодорхой хяналтад авч байна гэх дүгнэлтийг хийх боломжтой" гэлээ.

Хөшигийн хөндий орчимд, 435 иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийг цуцална
Хөшигийн хөндий орчимд, 435 иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийг цуцална
 
Өмгөөлөгч Г.Батбаяр машиндаа нас барсан байдалтай олджээ
Өмгөөлөгч Г.Батбаяр машиндаа нас барсан байдалтай олджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.