Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Оюун-Эрдэнийн намынхаа авлигачидтай хийх тэмцэл Ус сувгийн удирдах газар, ОСНААУГ-ын удирдлагуудыг “барьсан“-аар үргэлжилж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 50 секунд

Засгийн газраас авлигын эсрэг комисс байгуулсан өнгөрсөн 7 дугаар сараас хойш АТГ-ынхан хэд хэдэн авлига, албан тушаалын хэргүүдийг шалгаж, эхнээс нь баривчилах ажиллагаа явуулаад байна.

Тэгвэл эх сурвалжуудын мэдээлж буйгаар хамгийн сүүлд Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар, Ус сувгийн удирдах газар болон Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээ зохицуулах зөвлөлийн нэр бүхий албан тушаалтнуудыг саатуулж, холбогдох хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж байгаа аж.

Тодруулбал, дээрх байгууллагуудын албан нэр бүхий тушаалтнууд нь айл өрх, аж ахуйн нэгжүүдийн цэвэр, бохир усны төлбөр дээр хуурамчаар нэмэгдүүлэн бичиж, улсад их хэмжээний хохирол учруулж буй нөхцөл байдлыг АТГ-аас тогтоож, шалгаж байгаа ажээ.

Өөрөөр хэлбэл, ковид цар тахалтай холбогдуулан Засгийн газраас энэ оны турш иргэд, аж ахуйн нэгжид үзүүлж буй дэмжлэг болох ус дулаан, цэвэр бохир усны сар бүрийн төлбөрийг хуурамчаар нэмж, улсад их хэмжээний хохирол учируулсан гэсэн үг. Уг хөнгөлөлтийг цар тахлын хүнд үед иргэддээ дэмжлэг үзүүлэх зорилгоор Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас энэ он дуустал үргэлжлүүлэхээр шийдвэрлээд байгаа. Гэтэл төрийн иргэддээ үзүүлж буй тусламж үйлчилгээг дунд шатны "хурган дарга" нар өөртөө ашигтайгаар ашиглаж буй нь харамсалтай.

Ер нь эх сурвалжуудын мэдээлж буйгаар Засгийн газраас АТГ болон хууль хяналтын байгууллагаас ковидын хүнд хэцүү үед төсөв хөрөнгийн зүй бусаар зарцуулсан. Өөртөө болон бусдад давуу байдал үүсгэж татвар төлөгчдийн мөнгийг үрэн таран хийж, авлига хээл хахуулийн сүлжээнд автсан бүх шатны төрийн албан хаагчидтай хатуу хариуцлага тооцох чиглэл өгч буй аж. Энэ хүрээндээ өнгөрсөн сарын сүүлээр ТЭЦ 3 төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирал Ч.Чинбат тэргүүтэй төрийн албаны нөхдүүдийг авлига, албан тушаалын хэрэг үүсгэн шалгаж эхлээд буй.

Энэ нь Засгийн газраас өнгөрсөн долдугаар сард гаргасан авлига хээл хахуулийг бууруулж, авлигын индексийг бууруулах зорилтынх нь хүрээнд хийгдэж буй ажил юм. Нөгөө талаас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эрх барих хугацаандаа авлига, албан тушаалын хэрэгтэй тэмцэж буй нь эрх баригчидтай, цаашилбал намынхантай л "хүч" үзэх нөхцөл байдлыг хүссэн хүсээгүй үүсгэнэ. Шулуухандаа бол төрийн ба төрийн оролцоотой компани, төрийн байгууллагуудын удирдлагуудыг намаас болон эрх барьж эрх мэдэлтнүүд л томилдог. Тиймээс үүсч болох эрсдлийг нарийн тооцож, улс төрийн ямар нэгэн дарамт шахалтад орохгүйгүйгээр авлигатай тэмцэх ажлаа үргэлжүүлэх нь зүйтэй. Яг энэ цаг үед авлига хээл хахууль, албан тушаалын хэрэг борооны дараах мөөг шиг цэцэглэж, улам бүр арга хэлбэр нь нарийсч байна. Тиймээс Засгийн газар нэгэнт эхэлсэн ажлаа дуусгах хэрэгтэй. Авлигатай тэмцэнэ гэдэг нь бол Ардын намынхаа болохгүй бүтэхгүй бүхэнтэй, бас эрх барьж буй албан тушаалтнуудтай л шууд тэмцэнэ, зөрчилдөнө гэсэн үг юм.

Л.Баяр

18-34 насны залуусыг хөдөлмөрт бэлтгэх төслийн бүртгэл наймдугаар сарын 16-наас эхэлнэ
18-34 насны залуусыг хөдөлмөрт бэлтгэх төслийн бүртгэл наймдугаар сарын 16-наас эхэлнэ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.