ЭМЯ-наас өнөөдөр /2021.08.08/ коронавирусийн нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ өглөө. Тодруулбал, Сүүлийн 24 цагт шинээр 1463 тохиолдол илэрсний 478 нь нийслэлд, 985 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Мөн энэ хугацаанд зургаан хүн нас барсан бол 2269 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ.
Одоогоор хөнгөн 5243, хүндэвтэр 2503, хүнд 838, маш хүнд 180 хүн эмчлүүлж байна. Харин нас барсан иргэдийн насны бүлгээр авч үзвэл, 21-40 насны нэг, 61-80 насны дөрвөн иргэн, 80-аас дээш насны нэг иргэн нас баржээ.