"Токио 2020" зуны XXXII олимпын наадмын эмэгтэйчүүдийн 50 кг-ын жингийн хүрэл медалийн төлөө манай тамирчин Ц.Намуунцэцэг Азербайжаны тамирчин Мария Стадниктай барилдаж, 10х0 харьцаагаар ялагдал хүлээлээ.
Түүнтэй барилдсан Азербайжаны тамирчин Мария Стадник нь Украйн гаралтай хэдий ч 2007 оноос хойш Азербайжан Улсын иргэншилтэй болж, тус улсын нэрийнх нь өмнөөс барилдаж эхэлсэн, хүчтэй өрсөлдөгчийн нэг юм.
Ц.Намуунцэцэгийн хувьд дагах барилдаанаа Эквадорын бөх Люсиа Иепстай хийх байсан ч өрсөлдөгч нь гэмтлийн улмаас оролцох боломжгүй болж, ялалтыг манайд өгсөн байсан юм.