Токио-2020 зуны олимпын наадмын чөлөөт бөхийн барилдаан үргэлжилж байна. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 65, 97 кг, эмэгтэйчүүдийн 50 кг-ын хагас шигшээ барилдаан өндөрлөсөн.
Манай улсаас 65 кг-д ОУХМ Т.Тулга, 50 кг-д ОУХМ Ц.Намуунцэцэг нар өнөөдөр барилдсан хэдий ч ялагдсан юм. Тэгвэл маргааш манай хоёр бөх дагаж барилдахаар болсон.
65 кг-д барилдаж байгаа ОУХМ Т.Тулга дагах барилдаанд 2019 оны ДАШТ-ий хүрэл медальт Унгарын Исмаиль Мусукаевтай барилдах бол Ц.Намуунцэцэг Эквадорын Луза Гузмантай тус тус хүч үзэхээр болжээ.