Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өлзийт голд морьтойгоо осолдсон 20 настай эрэгтэйн цогцсыг олжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 13 секунд

Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Улаан сайр багийн “Улаан сайр” гэдэг газар тус сумын харьяат иргэн У наймдугаар сарын 2-ны өдөр малын эрэлд явж байгаад “Өлзийт” голд живсэн байж болзошгүй тухай дуудлага наймдугаар сарын 4-ний өдрийн 23:19 цагт ОБЕГ-т иржээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн хамтран эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан аж. Сураггүй алга болсон гэх 20 настай эрэгтэй У-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байх явцад наймдугаар сарын 4-ний өдөр унаж явсан морь нь “Өлзийт” голд үхсэн байсныг олсон байна. Харин наймдугаар сарын 5-нд тус иргэний цогцсыг “Өлзийт” голын хоёр метрийн гүнээс олж, сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлж өгсөн талаар албаныхан мэдээллээ.

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгийн байршил
Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгийн байршил
 
ЕРӨНХИЙ САЙД: Ц.Элбэгдоржийг “Эрдэнэтийн 49 хувийн асуудлыг хий“ гэхэд Ч.Сайханбилэг тухайн үедээ бараг УЙЛЖ байсан гэдэг
ЕРӨНХИЙ САЙД: Ц.Элбэгдоржийг “Эрдэнэтийн 49 хувийн асуудлыг хий“ гэхэд Ч.Сайханбилэг тухайн үедээ бараг УЙЛЖ байсан гэдэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.