Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХЭРГҮҮД: Ач охиноо хүчиндсэн гэх тэтгэвэртээ гарсан цагдаагийн хурандаад холбогдох хэргийг прокурорт шилжүүлжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
4 минут 34 секунд

Олны анхаарлыг татсан дуулиант хэргүүд хэсэг шуугиж байгаад хэрхэн яаж шийдэгдсэн нь тодорхойгүй замхардаг. Тиймээс олны анхаарлын төвд ороод байсан зарим хэргүүдийг хэрхэн яаж шийдэгдэж байгааг нэхэн сурвалжиллаа.

"Санал тоолох автомашиныг хакердсан гэх хэрэг хаагдсан"

Иргэн Г.Ган-Очир нь МАН-ынхан сонгуулийн өмнө санал тоолох автомат машиныг хакердсан хэмээн мэдээлж байсан. Тэгвэл уг хэргийг ТЕГ-аас шалгаж, тус хакердах боломжгүйг нотолж, хэргийг хаасан байна. Харин Г.Ган-Очирт төрийн эрхийг хууль бусаар авах, худал мэдээлэл тараах үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэжн шалгаж байгаа аж.

Мөн тэрбээр өчигдөр санал тоолох төхөөрөмжийн хакерын асуудлаар хэвлэлийн хурал хийх гэж байтал өмнөх өдөр нь өөрийг нь цагдаагийнхан барьж хорьсон хэмээн цагдаагийн машинд суугаа зургаа цахим орчинд нийтэлсэн. Гэтэл уг мэдээллийг ЦЕГ-аас тодруулахад "Иргэн Г.Ган-Очир ахуй хүрээнд архидан согтуурч найз нөхөдтэйгээ муудалцан агсам тавьсан. Оройноос хойш өглөө болтол хөршүүд нь архидан согтуурч, иргэдийн тав тух алдагдуулж байгаа асууддаар БЗД-ийн цагдаад болон 102 дугаарт гомдол өгсөн. Тэр дагуу цагдаа нар архидан согтуурсан асуудлаар захиргааны арга хэмжээ авч, эрүүлжүүлсэн" гэсэн юм.

Ач охиноо хүчиндсэн гэх цагдаагийн хурандаагийн хэргийг прокурорт шилжүүлжээ

Одоогоос жил орчмын өмнө буюу коронавирусийн хөл хорионы үеэр өндөр насны чөлөөнд байгаа цагдаагийн хурандаа Б гэгч, арав гаруйхан настай, хөгжлийн бэрхшээлтэй ач охиндоо бэлгийн ёс бус дарамт учруулж, хүчирхийлсэн байж болзошгүй хэргээр шалгагдаж эхэлсэн байдаг. Хохирогч охин хэдийгээр хөгжлийн бэрхшээлтэй ч тухайн ёс бус, харгис үйлдлийг ээж, аавдаа ойлгуулснаар өвөөгийнх нь балмад үйлдэл гэр бүлийнх нь хүрээнд ил болж, цагдаагийн байгууллагад өргөдөл гомдол гаргасан юм. Тэгвэл уг хэргийг ​​​​​​ СХД-ийн цагдаагийн байгууллага шалгаж дуусаад прокурорт шилжүүлсэн байна. Прокуророос түүнд яллах дүгнэлт үйлдээд цагдан хориод байгаа юм. Мөн удахгүй шүүхэд шилжүүлж, уг асуудал шүүхээр шийдэгдэнэ.

Сануулахад, тус цагдаагийн хурандаа нь одоогоос 16 жилийн өмнө буюу 2005 онд тэтгэвэртээ гарсан байжээ.

Жиргээч Э.Одбаярыг "NONAADAM" жагсаалтай холбогдуулж шалгаагүй

Жиргээч Э.Одбаярыг "NONAADAM" жагсаалтай холбогдуулан шалгаж байгаа. Тус наадмыг гадныхан санхүүжүүлсэн" гэх мэдээлэл цацагдаад буй. Тэгвэл уг асуудлыг ТЕГ-аас тодруулахад "Одоогоор мэдээлэл алга. Тодруулаад эргэн мэдээлье" гэх хариултыг өгөөд байгаа юм. Тэгвэл баттай эх сурвалжийн мэдээлж буйгаар Э.Одбаярыг "NONAADAM" жагсаалтай холбогдуулан шалгаагүй аж. Тодруулбал, түүнийг удаа дараа өөрийн цахим хуудсаар худал мэдээлэл тараасан тул хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж байгаа гэв.

Дорнодод болсон хэрэгт 13 хүнийг яллагдагчаар татан шалгаж байна

Өнгөрсөн амралтын өдрүүдэд хэсэг залуус хоорондоо зодолдож, улмаар нэгнийгээ машинаар дайрч буй бичлэг олон нийтэд цацагдсан. Уг бичлэгийн талаар ЦЕГ-аас тодруулахад, "Уг бичлэгт гарч буй үйл явдал өнгөрсөн долдугаар сард гарсан. Бичлэгийг дарсан зүйл байхгүй. Шалгаж байгаа. Тодруулбал, Дорнод аймагт болсон асуудалтай холбогдуулан иргэн Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10,1,1 зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан. Улмаар цагдан хорих шүүх хурал болж, Д-г цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна. Мөн уг хэрэгтэй холбогдуулан тухайн үед зодоон хийсэн гэх 13 хүнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20,16 зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналыг аймгийн прокурорт хүргүүлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна" гэлээ.

Голуудын усны төвшин үерийн төвшингөөс 5-80 см даван үерлэж байна
Голуудын усны төвшин үерийн төвшингөөс 5-80 см даван үерлэж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.