
“Токио-2020” зуны олимп 10 дахь өдрөө зохион байгуулагдаж байна. Өнөөдөр буюу наймдугаар сарын 2-нд манай улсын дөрвөн тамирчин гурван төрөлд өрсөлдөж байгаа юм. Тэгвэл дөнгөж сая олимпын наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 68 кг-ын жингийн хагас шигшээ тоглолтод дэлхийн хошой аварга С.Батцэцэг барилдлаа. Тэрбээр Нигерийн бөх, Африк тивийн 10 удаагийн аварга Блессинг Оборудудутай барилдаж, 7:2-ын харьцаатай оноогоор ялагдал хүлээлээ. Ингэснээр манай бөх маргааш хүрэл медалийн төлөө барилдаан хийхээр болж байна.