"Токио 2020" зуны олимп нээлтээ хийгээд найм хонож байна. Энэ хугацаанд Монгол Улсын гавъяат тамирчин М.Уранцэцэг, жүдо бөхийн ОУХМ Ц.Цогтбаатар нар олимпын хоёр хүрэл, эрэгтэйчүүдийн жүдо бөхийн 81 кг жинд жүдоч Саид Моллай мөнгөн медалийг эх орондоо авчраад буй.
Тэгвэл өнөөдөр хуваарийн дагуу манай буудлага, жүдо бөх болон усан сэлэлтийн тамирчид тэмцээндээ оролцоно. Тодруулбал, өнөөдөр 08.45 цагаас Ц.Анударь спорт гар бууны 25 метр, мөн уг төрөлд 10.15 цагаас МУГТ О.Гүндэгмаа нар онч мэргэнээ сорино. Харин эрэгтэйчүүдийн жүдо бөхийн 100 кг жинд жүдоч А.Дүүрэнбаяр барилдана. Түүнчлэн усан сэлэлтийн эрэгтэйчүүдийн төрөлд оролцож буй М.Дэлгэрхүү 18.10 цагт эхний тэмцээнээ хийнэ. Усан сэлэлтийн эмэгтэйчүүийн төрөлд манай улсаас Б.Энххүслэн оролцож буй бөгөөд түүний хувьд өнөөдөр 18.32 цагт 50 метрийн зайд оролцох юм.
Бид мэдээллийг шуурхай дамжуулах болно.