Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТОКИО 2020: Унгарын тамирчин дэлхийн рекорд эвдэж чадаагүйгээ шорттойгоо холбон тайлбарлалаа

Ангилал
Спорт Токио-2020
Огноо
Унших
1 минут 1 секунд

Усанд сэлэлтийн эрэгтэйчүүдийн 200 метрийн эрвээхэй сэлэлтэд Унгарын Криштоф Милак олимпын дээд амжилт тогтоон түрүүлсэн. Тэрбээр өөрийн зайг 1:51.25 минутад туулсан бол Японы Томору Хонда (1:53.73), Италийн Федерико Бурдиссо (1:54.45) нар мөнгө, хүрлийн эзэн болсон юм.

Алт авсан Милак дэлхийн дээд амжилт эвдэж чадаагүй шалтгаанаа шорттой холбон тайлбарлажээ. “Намайг усан санд орохоос 10 минутын өмнө шортны минь оёдол задарч урагдчихсан. Энэ үед л би дэлхийн дээд амжилт эвдэх худлаа болсныг ойлгосон” хэмээн тэрбээр өгүүлжээ.

Милакийн алтан медалийн ачаар Унгар улс хоёр алттай болж, багийн дүнгээр 13-р байрт дэвшээд байна. Милак 2019 оны ДАШТ-ий энэ төрөлд 1:50.73 минут үзүүлэлтээр дэлхийн дээд амжилт тогтоож байв.

ТОКИО 2020: Дэлхийн аварга тулгууртай харайгч ковидын улмаас хасагджээ
ТОКИО 2020: Дэлхийн аварга тулгууртай харайгч ковидын улмаас хасагджээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.