Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Саги Муки: Моллай юу туулж өнөөдөр мөрөөдлөө биелүүлсэн гэдгийг би сайн мэднэ, түүний өмнөөс маш их баяртай байна

Ангилал
Токио-2020
Огноо
Унших
1 минут 49 секунд

Саид Моллайтай барилдах болсноос нь шалтгаалж Иран Улс Моллайг барилдахгүй байхаар дарамталж, улмаар Моллай иргэншлээ сольсон. Тэгвэл Саид Моллайгийн сайн найз Израиль тамирчин Саги Муки өгчидөр амжилтгүй барилдсан хэдийн ч Израилийн телевизэд өгсөн ярилцлагынхаа үеэр Моллайд хандаж баяр хүргэжээ.

Times of Isrial сайтад бичсэнээр Саги Муки “Би Саидын өмнөөс маш их баяртай байна. Би түүний сайн найзын хувьд юу туулж, өнөөдөр энэ амжилтыг гаргасан гэдгийг сайн мэднэ. Саид Моллай миний маш дотны найз, тэр хүсч байсан мөрөөдөлдөө хүрсэн би маш их баяртай байна. Тэр үүнийг хүртэх ёстой. Түүний гайхалтай “аялал” надад үргэлж урам зориг өгдөг” гэжээ.

Сануулахад, манай тамирчин Саид Моллайг 2019 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байх үеэр Израиль жүдоч Саги Мукитай барилдахын өмнө Ираны Засгийн газраас барилдахгүй байх шахалт үзүүлсэн. Улмаар гэр бүлийг нь хүртэл дарамталж байсан тул Саид Моллай дэвжээнд гарч худлаа ялагдаж өгсөн байдаг. Харин дараа нь Германд түр орогнож байгаад Монгол Улсын иргэншилтэй болж, манай нэрийн өмнөөс барилдаж өчигдөр олимпын наадмын мөнгөн медалийг хүртсэн билээ.

Түүнийг эх орноосоо явах “шалтгаан”-ны эхлэл болсон гэх Израиль жүдоч Саги Муки болон Саид Моллай нар дотно найзууд бөгөөд хамтдаа бэлтгэл хүртэл хийдэг юм.

ЭЛЧИН САЙДУУД: Дэлхийн улс орнууд халдварын эсрэг ингэж тэмцэж байна
ЭЛЧИН САЙДУУД: Дэлхийн улс орнууд халдварын эсрэг ингэж тэмцэж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.